Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаанаар Дорнод аймгийн Баяндун сумын нутаг Түргэн багт орших Хилийн 0275 дугаар ангийн 2 дугаар заставыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат хуульч, Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Хууль зүйн ухааны доктор, Дэслэгч генерал Базарын Цэдэн-Ишийн нэрэмжит болгохоор шийдвэрлэлээ. Базарын Цэдэн-Иш нь 1906 онд төрсөн. “Эх орны манаа” сонин, Хилийн цэргийн дуу бүжгийн чуулга, Биеийн тамир спортын Хүч нийгэмлэг зэргийг байгуулж, Монгол улсын хилийн хамгаалалтад үнэтэй хувь нэмэр оруулж, Хил хамгаалах байгууллагын одоогийн нэгж, салбар, хил оршин тогтнох нөхцөл байдлыг үүсгэн байгуулсан түүхэн гавьяатай.