ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Эрүүл мэндийн салбарынхантай уулзлаа

2015-04-15

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газар санаачлан Эрүүл мэндийн салбарын хэрэгжүүлэгч агентлагууд, төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын төлөөллүүдийг оролцуулсан уулзалт мэдээлэл хийж, харилцан санал солилцох арга хэмжээг зохион байгууллаа.

Уг уулзалт, мэдээллийн зорилго нь салбарын ажилтнуудад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргасан бодлогын баримт бичгүүд салбарын бодлоготой хэрхэн уялдаж байгаа болон аймгийн төр захиргааны байгууллагын зүгээс Эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээг танилцуулж мэдээлэл хүргэхэд оршиж байлаа.

Уулзалтад аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Бөхболд, аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн дарга Л.Жамъяндорж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр, Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Цээпил, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн захирал Т.Баяртогтох нар оролцлоо.

Уулзалтын үеэр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Н.Бөхболд хурлаас гаргасан бодлогын баримт бичгүүд тухайлбал Ховд аймгийн 2025 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн стратегийг баталсан, хөрөнгө оруулагчдын олон улсын чуулга уулзалт зохион байгуулсан болон аймгийн сүлд далбаа, шагналын журмыг шинэчлэн баталсан зэрэг томоохон хийсэн ажлаа танилцуулж, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Дэлгэрбаяр аймгийн зүгээс баталсан бодлогын баримт бичгүүдэд салбарын ялангуяа Эрүүл мэндийн салбарын ажлыг хэрхэн уялдуулах, цаашдын төлөвлөлтөд хэрхэн тусгах талаар дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.

Мөн уулзалтын үеэр Нийгмийн хөгжлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Дорж эрүүл мэндийн салбаруудад хийгдэж байгаа дэвшилтэт ажлууд түүнийг шийдвэрлүүлэхэд орон нутгийн удирдлагууд, сонгогдсон Улсын их хурлын гишүүд ач холбогдол өгч байгааг онцлоод салбарын хувьд цаашид анхаарах асуудлыг нэг бүрчлэн тайлбарлаж аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан асуудлуудын хэрэгжилтийн байдлыг тодорхой мэдээллээ.

2015 оны тухайд Эрүүл мэндийн салбар нь Мянганы хөгжлийн зорилтыг хангах томоохон хариуцлагатай жил бөгөөд энэхүү зорилтод тусгагдсан Эхийн эндэгдлийг бууруулах, халдварт өвчин ялангуяа Бэлгийн замын халдварт өвчнийг бууруулах, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, ажлын хариуцлагыг дээшлүүлэх, хөрш зэргэлдээ орнуудтай хамтарч ажиллах талаар санаачлагтай байхыг шат шатны төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд анхаарч, хамтарч ажиллахыг анхаарууллаа.

www.khovd.gov.mn

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%