ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Хийн дасгалын сургагч багш нар бэлтгэв

2015-04-14

       “Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадын хороо хамтран хийн дасгалын сургагч багш бэлтгэх сургалт зохион байгууллаа. Сургалтыг Улаанбаатар хотоос Хий бясалгалын Уламжлагч багш Х.Оюунбилэг хүрэлцэн ирж, удирдан явууллаа.
Хүн амын бие бялдрыг хөгжүүлэх хөдөлгөөнөөр хичээллэх, биеэ хэрхэн чийрэгжүүлэх талаар мэдлэг, дадал олгох, сургалт явуулах арга зүйд сургахаар БОЭТ, Сум, Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн чийрэгжүүлэлтийн арга зүйч, ахмад настнууд гээд нийт 40 гаруй хүнийг хамруулжээ. Тэд “Биеийн хэлбэрийн шүлэглэл”, Шөрмөсний дасгалуудыг 7 хоногийн сургалтаар эзэмшин, шалгалтаа өгч сургагч багшийн сертификатаа гардан авлаа.
Сертификат гардуулах арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга Р.Зоригтбаатар оролцож, сургагч багш нар, хийн дасгалаар хичээллэгч ахмадууддаа амжилт хүсэж, урт наслах, эрүүл амьдрахын үндэс болсон хийн дасгалаар хичээллэж, бусдад зааж сургах, буянтай үйлсэд хүчин зүтгэж байгаад нь талархал илэрхийлэв.
Сургагч багш нараараа дамжуулан хүн амд, бие бялдрыг чийрэгжүүлэх, дасгал хөдөлгөөнөөр тогтмол хичээллэгчдийн тоог нэмэгдүүлснээр эрүүл аж төрөх зан үйл төлөвшиж, халдварт бус өвчлөлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлдэг хэмээн аймгийн ЭМГ-ын мэргэжилтэн ярьж байлаа.
Дашрамд дурдахад 5 сарын 02-ны өдөр аймгийн хэмжээнд Хийн дасгалын нээлт болох юм. Харин 9 сард аймгийн ЭМГ, Ахмадын хорооноос аймгийн Тэргүүний хийн бясалгагч хамт олныг шалгаруулах ажээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%