ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Цаг агаар тогтуун болсон ч мал бэлчээрлэх боломжгүй хэвээр байна

2015-04-06

Цаг агаарын аюулт үзэгдэл цасан шуурганы улмаас үүссэн нөхцөл байдлын үеэр аймаг, сум уялдаа холбоотой шуурхай ажилласнаар хүний амь нас эрсдэлгүй даван туулж байна. Хичнээн мал хорогдсон талаарх урьдчилан мэдээ гараагүй байна. Бөхмөрөн суманд 340 мал, 100 гаруй төл хорогдсон бол Тариалан сумын 12 өрхийн 400 гаруй толгой мал өнөөдрийг хүртэл олдоогүй байгаа юм. Өмнөговь, Өлгий, Тариалан, Наранбулаг сумын нуурын хөвөө рүү нүүж байсан айл өрхүүдийн мал бэлчээрлэх боломжгүй, өөрсдөө гал алдаж зутарсан. Тэдгээр өрхүүдэд аймгийн Аймгийн Засаг даргын тамгын газрын хэлтсийн дарга нараар ахлуулсан ажлын хэсэг, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, сумын ЗДТГазрын ажилтнууд өвс, мод түлээ хүргэх ажил өнөөдөр ч үргэлжилж байна. Хаагдсан зам даваа нээх, малчдад хүрэх зам гаргах, өвс, мод хүргэхэд урьдчилсан байдлаар 12.5 сая төгрөгийн бензин, шатахуун зарцуулаад байна. Орсон цасны зузаан тал газраар 40-60 см, хунгарласан газраараа метр гаруй байгаа юм. Ийм нөхцөл мал бэлчээрлэх боломжгүй, төлийн хорогдол их гарч байна. 
Аймгийн ОБХ-ийн дарга, Онцгой байдлын хурандаа Б.Баттулга: 
Онцгой байдлын хэлтэс, аймгийн Засаг даргын тамгын газар, Цагдаагийн газар, хилийн 0245-р анги болон албан байгууллага аж ахуйн нэгжийн хүн болон машин техникийн нөөцийг дайчилж ажиллалаа. 95 албан хаагч, 36 машин техникээр гурван өдрийн турш амралтгүй ажилласан. Үүний хүчинд Наранбулаг, Өмнөговь, Малчид, Тариалан, Улаангомын нүүдэллэж яваа 456 айл өрхийн 1915 иргэнд хүрч тусламж үйлчилгээ үзүүллээ. 500 гаруй шуудай мод түлээ, аймгийн авулгүйн нөөцөөс 1800 боодол өвс хүргэлээ. Онцгой байдлын хэлтсийн ковшоор 270 гаруй км зам гаргаж, цасанд боогдсон малчдаа замтай холбосон байна. Өнөөдөр Тариалан сумын Хар толгой орчмын 30 гаруй өрхөд өвс, түлээ хүргэх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулж байна. 
Тариалан сумын ЗДТГазрын дарга Н.Хадаахүү: 
Манай сумын 510 малчин өрхийн 116 мянган мал цасанд боогдсон. Малчдад өвс тэжээл, түлээ хүргэх ажлыг аймгийн онцгой комисс, онцгой байдлын хэлтэстэй хамтран ажиллаж малчин өрхүүдэд хүрч байна. Цасан шуурганы үеэр хоёр хүн сураггүй болсныг шуурхай ажиллаж эсэн мэнд оллоо. Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй байна. 
Өлгий сумын Засаг даргын орлогч Б.Бархасбадь: 
Цасан шуурга малчдын нүүдэлтэй давхцаж ихээхэн бэрхшээл учрууллаа. Аймгийн Онцгой комисс шуурхай арга хэмжээ авснаар ихэнх малчиддаа өвч, түлээ хүргүүлээд байна. Одоо хүрч амжаагүй найман өрх байна. Малчидтайгаа утсаар байнга холбогдож мэдээлэл солилцож байна. 
Өмнөговь сумын Засаг даргын тамгын газрын дарга З.Зоригт: 
Манай сумын Орлого, Холбоо багийн 102 өрхийн 60 мянган толгой мал цасанд боогдсон. Малчдад туслах, өвс, түлээ хүргэхэд урьдчилсан байдлаар 1.9 сая төгрөгийн бензин, шатахуун зарцуулаад байна. Сумын төвд хандивын аян өрнүүлж аргал, нүүрс, өвс тэжээл, хүнсний зүйл, мөнгө цуглуулан малчдад хүргэж тараасан. Өнөөдөр ч гэсэн цас их, мал хотноосоо гарах боломжгүй, төл малын хорогдол их гарч байна гэсэн мэдээллийг малчдаас өгч байна. 
Наранбулаг сумын ЗДТГазрын дарга П.Дашдорж: 
Цасан шуурга өнгөрч, цаг агаар тогтуун болсон ч цас ихтэй учраас малч бэлчээрлэх боломжгүй байна. Шуурганд малтайгаа уруудсан хоёр хүнээ эсэн мэнд олсон. Бид гурван өдөр хөдөө ажиллаад ирлээ. Хайстын шил, Алдар багийн нутаг цас ихтэй байна. Нүүдлийн замд яваа малчидтайгаа холбоо барьж чадаагүй байна.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%