ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын дарга “Хүндэт доктор” цол хүртлээ

2015-03-31

Нийгмийн хөгжил болон Монгол улсын Боловсролын их сургууль, Урлаг биеийн тамирын сургуулийг хөгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж буйг нь өндрөөр үнэлэн тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн шийдвэрээр Урлаг, биеийн тамирын сургуулийн төгсөгч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатарт “Хүндэт доктор” цол хүртээлээ.

3-р сарын 27-ны өдөр болсон “Хүндэт доктор” цол олгох ёслолд МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Л.Цэрэнсодном, МУБИС-ийн Эрдэм шинжилгээний албаны дарга, доктор Я.Шийлэгмаа, Урлаг биеийн тамирын сургуулийн захирал, дэд профессор А.Энхмаа болон Эрдмийн зөвлөлийн гишүүд, тус сургуулийн төгсөгч Р.Зоригтбаатар, түүний гэр бүлийнхэн оролцлоо.  “Хүндэт доктор” цол олгох тухай Эрдмийн зөвлөлийн шийдвэрийг таницуулсны дараагаар цолны өмсгөл өмсгөн, диплом гардуулж, медаль зүүх ёслолын ажиллагаа болсон юм. Аймгийн ИТХ-ын дарга “Хүндэт доктор” хэмээх эрхэм цолоо МУБИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, профессор Л.Цэрэнсодномоос гардан авлаа.

Р. Зоригтбаатар нь 1973-1983 онд Дорнод аймгийн Чойбалсан хотын 10 жилийн 1-р сургууль, 1990-1994 онд УБИС-ын Биеийн тамирын дээд сургуулийг дасгалжуулагч, 2002-2004 онд Удирдлагын Академийг Нийгмийн удирдлагын менежер, МУБИС-ийг Боловсролын магистр цолтой тус тус дүүргэсэн. 1983-1986 онд Улсын шигшээ багийн тамирчин, 1986-1988 онд цэргийн албан хаагч, 1990-1994 онд УБИС, 1994-2000 онд Дорнод аймгийн Биеийн тамир спортын хороонд дасгалжуулагч, 2000-2004 онд тус хорооны дарга, 2004-2005 онд аймгийн ЗДТГ-т Эрүүл мэнд, биеийн тамир, залуучуудын асуудал хариуцсан мэргэжилтэн, 2005-2009 онд Чойбалсан хотын орлогч дарга, 2009-2012 онд Дорнод Худалдаа, аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч, дарга, 2012 оноос одоог хүртэл Дорнод аймгийн ИТХ-ын даргаар сонгогдон ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%