ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Малчид “Сайн дурын даатгал”-ыг жилд хоёр удаа төлөх санал гаргав

2015-03-31

Дархан-Уул аймгийн Хонгор сумын ЗДТГ-аас зохион байгуулсан сумын малчдын зөвлөлгөөнд аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагч М.Ганболд “Нийгмийн даатгал”, “Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль” тогтоомж болон Засгийн газрын 52 дугаар тогтоол буюу тэтгэврийн нэмэгдлийн талаар  мэдээлэл хийв.

Тус зөвлөгөөнд 117 малчин оролцож сайн дурын болон эрүүл мэндийн даатгалд 10 гаруй иргэн шинээр хамрагджээ. Мөн үеэр сайн дурын даатгалыг ноос, ноолуур, арьс шир борлуулах үеэр буюу жилд хоёр удаа төлдөг байвал ямар вэ? гэдэг саналыг малчид их тавьж байлаа. Зөвлөлгөөнд Нийгмийн даатгалын хэлтсийн хяналтын улсын байцаагч Э.Дашпунцаг, Эрүүл мэндийн даатгалын хамрагдалт, орлого хариуцсан байцаагч У.Ихзаяа нар оролцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 78
41 / 53%
18 / 23%
11 / 14%
8 / 10%