ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Ховд аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох журам”-ыг баталлаа

2015-03-19

2015 оны 03 дугаар сарын 18-ны аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар аймгийн нутаг дэвсгэрт шашны байгууллага байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ыг  баталсан байна.

Монгол улсын Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийг Ховд аймагт хэрэгжүүлэх, шүтэн бишрэх эрхийнхээ дагуу иргэд сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгох, үйл ажиллагааны хугацааг сунгахад Төр сүм хийдийн харилцааны тухай хуулийн тавдугаар бүлгийн 9-р зүйлд заасан заалтад нийцүүлэн гаргасан энэхүү журмыг мөрдлөг болгох зорилгоор батлажээ.

Журамд Сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл авахыг хүссэн иргэдийн бүрдүүлэх материал, зөвшөөрөл олгох болон сунгах, хяналт тавих асуудал болон шашны үйл ажиллагаанд хориглох зүйлсийг тусгасан байна.

Энэхүү журам батлагдсанаар аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ховд аймгийн нутаг дэвсгэрт сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журмыг батлах тухай 2009 оны 99 дүгээр тогтоолыг хүчингүй болголоо.

Та бүхэн "ХӨТӨЛБӨР" цэс рүү орж журамтай танилцана уу.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%