ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

УИХ-ын гишүүд Ховд аймагт ажиллалаа

2015-03-13

УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батцогт нар болон зарим яамдын мэргэжилтнүүд байгууллагуудын удирдлагууд баруун аймгуудад ажилллалаа.

2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Батхүү, Д.Батцогт, Зам тээврийн дэд сайд Х.Ержан нар болон аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхан, аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, ЗДТГ-ын дарга Б.Батмөнх нар Ховд аймгийн иргэдтэй уулзалт хийлээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд УИХ хийгээд Засгийн газрын үйл ажиллагаа ямар үр дүнд хүрсэн, мөн Эвслийн Засгийн газрыг яагаад байгуулах болсон талаар уулзалтын эхэнд танилцуулав. Зөвхөн Монголд төдийгүй олон улсад Эвслийн Засгийн газрыг байгуулж намууд зөвшилцөх нь улс эх орны ирээдүйд том түлхэц болдог. Ер нь Монголд улс талцал хагарлаас илүү эв нэгдэл чухал. Сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн хямрал тулгамдсан асуудлыг нэг болоод буй. Дотоод болон гадаад шалтгаанууд Монголын эдийн засагт шууд хямрал биш хүндрэл авчирсан. Энэ хүндрэлийг даван туулахад улс төржиж, талцах биш эвсэж, нийлж хэлэлцэх нь хамгийн зөв алхам байсан гэдгийг тэрбээр онцолсон юм.

Түүнчлэн УИХ-ын ирэх хаврын чуулганаар хэд хэдэн томоохон хуулийг хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй байгааг энэ үеэр дуулгасан. Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөөр бий болох сайн засаглал гэх мэт. Эдгээр нь өнөөдөр улстөржилт өрх гэрийн төвшинд хүртэл талцуулж байгаа алдааг залруулах зорилготой гэсэн юм. Сонгуулийн хууль ард түмэн өөрийн төлөөллөө сонгоход илүү төгөлдөр болгоно. Харин Улс төрийн намуудын тухай хууль нь бизнес эрхлэгч, санхүүжүүлэгчийн хараат байдлаас намуудыг ангид байлгах зорилготой аж. Баруун таван аймаг өөрсдийн онцлогт түшиглэн хөгжих боломжууд бий. Ховд аймгийн онцлог боломжид тулгуурлан хөгжих гарцыг нь тодорхойлж, УИХ бодлого шийдвэр гаргаж байгааг Г.Батхүү гишүүн танилцууллаа.

Ховд аймаг төдийгүй баруун таван аймгийн дэд бүтцийг сайжруулах хөтөлбөрүүд үргэлжилж байгаа. Тухайлбал, хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажил 2016 он хүртэл үргэлжилнэ. Азийн хөгжлийн сан болон улсын төсвийн хөрөнгө оруулалт, концессын гэрээгээр Ховд аймгийг хатуу хучилттай замаар нийслэлтэй холбох ажил энэ онд хийгдэх юм. Нийтдээ 400 гаруй км авто зам барих төлөвлөгөөтэй байгаа аж. Дарви сумаас Говь-Алтай хүрэх 200 км замыг энэ онд барьж эхлэх бөгөөд Алтайгаас Баянхонгор хүртэлх зам баригдана. Тэгэхээр Ховд аймаг нийслэлтэй хатуу хучилттай замаар шууд холбогдох юм.
www.khovd.gov.mn

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%