ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

эмгэнэл

2015-03-04

Цаянгийн Баатар

\1953-2015\

            Төрийн байгууллагын ахмад ажилтан, Увс аймгийн Засаг дарга агсан Цаянгийн Баатар 2015 оны 3-р сарын 1-ны өдөр таалал төгсөж, нөхөж баршгүй гарз тохиолоо.

            Тайчууд овгийн Цаянгийн Баатар  нь 1953 оны могой жилийн хавар Увс аймгийн Өмнөговь сумын нутаг Алтан хөхийн ар хормойд, Толийн булгийн завсар гэдэг газар Нингэрийн Цаянгийн тавь дахь хүү болон мэндэлжээ.

            Тэрбээр 1969 онд Өмнөговь сумын 8 жилийн сургууль, 1971 онд Улаангомын 10 жилийн сургууль, 1975 онд МУИС-ийг дүүргэж, нягтлан бодогч-эдийн засагч,  1984 онд Намын дээд сургуульд суралцан төгсөж Улс төрийн боловсрол тус тус эзэмшсэн байна.

            Ц.Баатар нь 1975-1977 онд Өмнөговь аймгийн депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргаанд мэргэжилтэн, 1977-1984 онд Булган аймгийн Санхүүгийн хэлтсийн дарга, 1986-1990 онд Булган аймгийн ардын хянан шалгах хорооны дарга, Төлөвлөгөөний комиссын дарга, 1994-1996 онд Увс аймгийн “Увс-Гурил” ХК-ийн ерөнхий захирал, 1996-2000 онд Увс аймгийн Засаг дарга, 2003-2006 онд Монгол улсаас ОХУ-ын Кызыль хотод суух дэд консул, 2009-2013 онд Монгол улсын үндэсний  аудитын газрын Тамгын газрын захирал, ерөнхий менежерээр тус тус ажиллаж байлаа.

            Аливаад шударга хандаж, олон нийтийн эрх ашгийг дээдлэн ажилладаг түүний ажил хөдөлмөрийг төрөөс өндрөөр үнэлж Монголын улсын санхүү банкны, ардын хяналтын, хилийн цэргийн, ахмадын хорооны, төрийн хяналтын тэргүүний ажилтан, ОХУ-ын Тува улсын гавьяат ажилтны цол тэмдэг, Засгийн газрын хүндэт жуух, алтан гадас одонгоор  тус тус шагнан урамшуулжээ.

            Түүний ажил хэрэгч, шуурхай, шударга, нөхөрсөг зан ааш, зарчимч, хөдөлмөрч чанар бидний сэтгэлд үүрд мөнхрөн үлдэх болно.

Гэр бүл үр хүүхдүүд, ахан дүүст  нь гүн эмгэнэл илэрхийлье.

Ум сайн амгалан болтугай.

Увс аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал,

аймгийн Засаг дарга, Засаг даргын тамгын газар

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%