ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Хөх дөл” сонинд УИХ-ын дарга ИЛГЭЭЛТ ирүүлэв

2015-02-16

“Дөл” сонины анхны дугаар хэвлэгдэж, орон нутагт тогтмол хэвлэл үүссэний түүхт 70 жилийн ой 2015 оны 2 дугаар сарын 11-ний өдөр тохиолоо. Тал нутагт сонин хэвлэл үүссэн цаг үе нь Дэлхийн 2-р дайны гал дүрэлзсэн мартагдашгүй он жилүүдтэй давхацдаг. Дайчин уламжлалтай энэ сонин тусгай чиг үүргийн “Дөл” отрядын бүрэлдэхүүнд багтаж, улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалан 1945 оны чөлөөлөх дайны талбарт исгэрэх сум, тэсрэх бөмбөгийн дунд үүргээ гүйцэтгэж явсан нь үе үеийн ахмад сэтгүүлчид, хамт олон, нийт уншигчдын түүхэн бахархал билээ. “Дөл” сонины 70 жилийн ойг тус сонины үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж яваа “Хөх дөл” сонин санаачлан зохион байгууллаа. Ойн баярын хүрээнд “Дөл-70” гэрэл зургийн үзэсгэлэн, “Чөлөөлөх дайн ба Дөл сонин” эрдэм шинжилгээний бага хурал, “Дурсамж” уулзалтуудыг зохион байгуулав. “Дурсамж” уулзалт дээр аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Р.Зоригтбаатар мэндчилгээ дэвшүүлснийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Н.Хүрэлбаатар уламжиллаа. Мөн Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын “Илгээлт”-ийг уншиж танилцуулан, “Хөх дөл сонины эрхлэгч МУСТА, сэтгүүлч С.Бадарчид гардуулан өгөв. Монголын нутгийн удирдлагын холбооны шагнал Тэргүүний ажилтан цол тэмдэг, Соёмбо медалиар дөрвөн ахмад ажилтныг шагнасныг мөн энэ үеэр гардуулав.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%