Ховд аймгийн ИТХ-ын Ажлын албанаас оны эхэнд уламжлал болгон зохион байгуулдаг
“Сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарын сургалт, семинар” 2 өдрийн турш
амжилттай явагдаж өндөрлөлөө.
Сургалтын эхний өдөр сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нар 2014 онд
сумандаа хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааныхаа тайланг тавьж, мэдээлэл солилцсон
бол сургалтын 2 дахь өдөр нь аймгийн ИТХ-ын Ажлын албаны хэлтсүүд “Хурлын
байгууллагын дотоод ажил, цаашид анхаарах асуудал, “Нутгийн өөрөө удирдах
байгууллагын үйл ажиллагааг идэвхжүүлэх, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг
эрчимжүүлэх тухай”, “Орон нутгийн 2015 оны төсөв, өмчийн харилцааны асуудал,
шилэн дансны тухай хуулийн хэрэгжилт”, “Хөтлөх урлаг”, “ИТХ-ын цахим хуудсын
талаар, хөтлөх, хөгжүүлэх тухай” сэдвүүдээр хичээл зааж мэдээлэл өгөн, санал
солилцож, сонирхсон асуултанд нь хариулт өглөө.
Мөн сумдын ИТХ-ын Нарийн бичгийн дарга нарт “Ховдын шинэчлэл-2014” сэтгүүл,
2014 онд Ховд аймгийн ИТХ-аас баталсан Бодлогын гол гол баримт бичгүүдийг
багтаасан гарын авлага, материал, Ховд аймгийн шинэ сүлдийг гардуулж өгсөн
байна.