ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“ХОВДЫН ШИНЭЧЛЭЛ-2014” сэтгүүл хэвлэгдлээ

2015-02-05

2014 он хэдийгээр улс эх орны эдийн засгийн өсөлт саармагжиж, хөрөнгө оруулалт огцом буурч, улсын төсвийн орлого тасарсан хэдий ч Ховд аймгийн хувьд Монгол улсын Засгийн газар, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, ард иргэд, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран нэгэн үзүүрт сэтгэлээр хичээн зүтгэсний үр дүнд чамгүй ололт, амжилт олж, ирээдүйн хөгжлөө тодорхойлсон “онцгой тэмдэглэлт жил” боллоо.

Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас 2014 онд хийж хэрэгжүүлсэн томоохон ажлуудаа түүвэрлэн, эмхтгэж “ХОВДЫН ШИНЭЧЛЭЛ-2014” сэтгүүлийг ээлжит дугаарыг хэвлүүллээ. Сэтгүүлийг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Батмөнхөөр ахлуулсан ажлын хэсэг эмхтгэн боловсруулжээ.

Энэ сэтгүүлд 2014 онд Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газраас төрийн байгуулалт, төрийн үйлчилгээний шинэчлэл, боловсрол, эрүүл мэнд, соёл спорт, аялал жуулчлал, нийгмийн хамгаалал, үйлдвэр, дэд бүтэц, хөдөө аж ахуй, бүтээн байгуулалтын чиглэлээр хийж хэрэгжүүлсэн 50 гаруй ажлуудыг түүвэрлэж оруулжээ. "ХОВДЫН ШИНЭЧЛЭЛ-2014” сэтгүүлийг 24 тал бүхий зураг, тайлбартай хэвлүүлжээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%