ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Гэр хорооллыг интернетжүүлэх төсөл”-ийн төхөөрөмж олгох өдөрлөг зохион байгуулагдаж байна

2015-02-05

Интернетийн хэрэгцээ улам бүр өсөн нэмэгдэж, ард иргэдийн амьдралын бодит хэрэгцээ болсоор байгаа билээ. Гэвч зарим айл өрхүүд шилэн кабелийн сүлжээнд холбогдоогүйн улмаас хямд үнээр өндөр хурдны интернет үйлчилгээ авахад бэрхшээлтэй хэвээр байна.

Үүрэн холбооны үндэсний оператор Жи-Мобайл ХХК Ховд аймагт 2015 оны 02 дугаар сарын 03-07-ны өдрүүдэд “Гэр хорооллыг интернетжүүлэх төсөл”-ийн төхөөрөмж олгох өдөрлөг зохион байгуулж байна.

Жи-Мобайл ХХК нь уг төслийг 2014 онд Улаанбаатар хотын гэр хороололд хэрэгжүүлсэн бөгөөд энэ оноос Ховд аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү төсөл нь өндөр хурдны 3.99G сүлжээний интернетийн төхөөрөмжийг айл өрхүүдэд үнэ төлбөргүй олгох ба хэрэглэгчид зөвхөн интернет хэрэглээний сарын суурь хураамж 20,000 төгрөгийг төлөх юм.

“Гэр хорооллыг интернетжүүлэх төсөл”-ийн зорилго нь Ховд аймгийн бүх иргэд, айл өрхийг утасгүй интернэт төхөөрөмжөөр хангаж, хямд өртөгтэй, өндөр хурдтай интернет ашиглах боломж олгоход оршино.

“Гэр хорооллыг интернетжүүлэх төсөл”-ийн төхөөрөмжийн онцлог, давуу тал нь LAN болон Wi-Fi сүлжээгээр нэгэн зэрэг олон төхөөрөмжийг интернетэд холбож, саадгүй орчинд 50м хүртэл, саадтай орчинд 15-20м газар Wi-Fi үүсгэх боломжтой, шилэн кабель хүрэх боломжгүй албан байгууллага, айл өрхийн интернет хэрэгцээнд болон авто машиндаа хэрэглэхэд тохиромжтой юм байна.

“Гэр хорооллыг интернетжүүлэх төсөл”-ийн төхөөрөмжийн ач холбогдол нь нэгэн зэрэг хэд хэдэн төхөөрөмжийг интернетэд холбох хүчин чадалтай тул хэрэглэгчид гэртээ суурилуулан ашигласнаар компьютер, нөтбүүк болон, гар утас таблетдаа интернэтийн холболт хийлгэж тус тусад нь төлбөр төлөх шаардлаггүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй юм.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%