ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Машинтай хилээр нэвтрэхэд хүндрэлгүй боллоо

2015-02-02

Манай иргэдийн хувьд Хавирга-Архашаат боомтоор өөрсдийн авто машинтайгаа хил нэвтрэхдээ зөвшөөрөл хүссэн албан бичгийг Алтан-Эмээлийн засгийн ордонруу  факсаар илгээдэг  хүндрэл учирдаг, мөн хилээр гарах бүрт нэг машинаас өндөр хураамж авдаг зэрэг бэрхшээлүүд гардаг байсан. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас энэ талаар удаа дараагийн санал хүсэлтүүдийг холбогдох газруудад тавьж, уйгагүй хөөцөлдсөний үр дүнд энэ асуудлыг бүрэн шийдвэрлэж чадлаа. 4-р сарын 01-нээс эхлэн машинтайгаа хилээр нэвтрэхэд факсын асуудал үүсэхгүй, мөн нэг машинаас хилээр гарах бүрт хураамж авдаг байсан бол одоо жилд ганц л удаа хураамж авч байхаар тогтжээ. Дорнод аймаг, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шинэ барга баруун хошууны хамтын ажиллагааны хүрээнд зохион байгуулдаг Цагаан сар угтах баяраар тодорхой салбар, чиглэлийн хүрээнд ажил хэргийн уулзалтуудыг зохион байгуулдаг. Энэ удаагийн баярт аймгийн ИТХ-аас Н.Хүрэлбаатар төлөөлөгчөөр ахлуулсан бүрэлдэхүүн оролцоод ирлээ. Цагаан сар угтах баярын хүрээнд зохион байгуулагддаг ажил хэргийн уулзалтаар дээрх асуудлыг шийдвэрлэсэн байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%