ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэв

2015-02-16

Өнгөрөгч долоо хоногийн баасан гарагт Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо хуралдлаа. Хурлаар бодлогын хорооны 2015 оны ажлын төлөвлөгөө, аймгийн Боловсролын салбарыг 2014-2016 онд хөгжүүлэх хөтөлбөрийг хэлэлцэв. Тус хөтөлбөрийн төслийг аймгийн Боловсрол соёлын газрын дарга Д.Алтанцэцэг танилцуулсан. Бодлогын хороогоор уг хөтөлбөрийн төслийг хэлэлцээд зарим нэгэн зөвлөмж, зөвлөгөөг нэмж тусган шинэчлэн боловсруулж, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар оруулахаар шийдвэрлэлээ. Энэхүү хөтөлбөр нь аймгийн Боловсролын салбарыг бүхэлд нь хамруулснаараа онцлог бөгөөд давуу талтай хэмээн албаны хүмүүс онцолж байна. Бодлогын баримт бичиг батлагдсанаар дэд хөтөлбөрүүд нь төсөл, төсөв санхүүгийн хамт батлагдан төлөвлөгөөний дагуу хэрэгжиж эхлэх боломж бүрдэх аж. Энэ тухай хэлэлцсэний дараагаар бодлогын хорооны 2015 оны ажлын төлөвлөгөөг боловсрууллаа. Энэ оны ажлын төлөвлөгөөнд Хүн амын ахуйн үйлчилгээ, ажилгүйдлийг бууруулах, ажлын байр нэмэгдүүлэх, өрхийн амьжиргааг дээшлүүлэх, нийгмийн халамж үйлчилгээ хариуцсан байгууллагын ажилтай ажлын хэсэг гаргаж танилцах, санал дүгнэлт боловсруулж танилцуулах, БОЭТ болон бүх шатны эмнэлгийн ажил, үйлчилгээтэй газар дээр нь танилцах, иргэдийн санал хүсэлтийг авах, үйлчилгээг хөнгөн шуурхай, хүртээмжтэй болгох асуудлыг судлах ажлын хэсэг гаргаж үр дүнг тэргүүлэгчдийн хуралд танилцуулж шийдвэр гаргах зэрэг хүн амын хөгжил нийгмийн бодлогын салбарын хүрээнд нэн тэргүүнд шаардлагатай ажлуудыг хийхээр төлөвлөжээ. Эдгээр ажлуудаас гадна аймгийн эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан өөрийн бодлогын хороонд хамаарах ажлуудын биелэлтэд хяналт тавин ажиллах юм. Хүн амын хөгжил, нийгмийн бодлогын хороо нь сар бүрийн сүүлийн долоо хоногийн баасан гараг бүр хуралдана.


www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%