ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

“Тэмээ” дэд хөтөлбөр хэрэгжиж байна

2015-02-02

Өнгөрсөн онд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолоор “Тэмээ” аймгийн дэд хөтөлбөрийг батлан, хөтөлбөр хэрэгжүүлэх салбар зөвлөлийг байгуулан ажиллаж байгаа. Таван хошуу малын сүргийн бүтцийн уламжлалт зохицолдоог алдагдуулахгүй байх, дэлхий дахины ач холбогдлыг эрхэмлэн үзэх, тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, ашиг шим, чанарыг сайжруулах, ачлага, уналга эдэлгээний чиглэлээр үржүүлэх ажлыг эрчимжүүлэх зорилго бүхий “Тэмээ” дэд хөтөлбөрийн эхний үе шат 2014-2016 он гэсэн хугацаатайгаар хэрэгжиж байна. Харин 2 дугаар үе шатыг 2017-2021 онд хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийг малчид иргэд, сум багийн төвшинд, аймгийн төвшинд гэсэн гурван төвшинд хэрэгжүүлж байна. Манай аймагт сүүлийн зургаан жилийн байдлаар авч үзэхэд 2007-2009 онуудад тэмээ өссөн боловч, 2010-2013 онд нийт тэмээн сүрэг 20,9 хувиар огцом буурсан. Хорогдлын гол шалтгаан нь тэмээг махны хэрэгцээнд зориулан зах зээлд борлуулсан нь судалгаагаар гарчээ. Жилээс жилд тэмээн сүргийн тоо толгой буурч байгаа нь энэхүү хөтөлбөрийг боловсруулах үндэс болсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд аймгийн Тэмээчдийн баярыг 2 жил тутамд зохион байгуулах, “Аймгийн тэргүүний тэмээчин” шагналыг бий болгох, бойжуулсан ботго тутамд урамшуулал олгох, шилмэл омог, үүлдрийн тэмээ худалдан авч малчдад хөнгөлөлттэй хэлбэрээр олгох зэрэг ажлуудыг зохион байгуулж байна. Мөн тэмээний орон нутгийн жишиг үнийг зах зээлийн үнээс өндөр тогтоож, хулгайчидтай тооцох хариуцлагыг чангатгах, тэмээний аж ахуйг хөгжүүлэх, тэмээчдийн үйл ажиллагаатай холбоотой үүсгэл санаачилгыг бүх талаар дэмжин ажиллана.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 76
40 / 53%
18 / 24%
11 / 14%
7 / 9%