ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРХИГҮЙ ӨМНӨГОВЬ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВАХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.

2015-01-23

             "АВЛИГЫН ЭСРЭГ ҮЙЛ АЖИЛЛАГАА, АРХИГҮЙ ӨМНӨГОВЬ, ГЭМТ ХЭРГЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨНД САНАЛ АВАХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО.
           Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтэс хамтран "Авлигын эсрэг 2015 оны үйл ажиллагааны төлөвлөгөө , Архигүй-Өмнөговь хөтөлбөрийн 2015 оны төлөвлөгөө, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зөвлөлөөс хэрэгжүүлэх 2015 оны ажлын төлөвлөгөөний төсөлд санал авах нээлттэй хэлэлцүүлгийг аймгийн Иргэний танхимтай хамтран зохион байгууллаа. 
            Хэлэлцүүлэгт иргэд, олон нийтийн байгууллагын төлөөлөл 51 иргэн, төрийн байгууллагын төлөөлөл  20 гаруй төрийн албан хаагч оролцсон байна.
            Хэлэлцүүлэгт оролцогчдод Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Н.Нарангарав Архигүй-Өмнөговь хөтөлбөр, Авлигын эсрэг үйл ажиллагааны талаарх мэдээлэл өгч төслийг танилцуулав.
            Мөн аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх аймгийн зохицуулах зөвлөлөөс хэрэгжүүлсэн ажил арга хэмжээний талаар зөвлөлийн гишүүн товч мэдээлэл өглөө.
            Эдгээр төлөвлөгөөний төслүүдийг  иргэд, олон нийт, төрийн байгууллагуудад танилцуулан хэлэлцүүлж тэдний саналыг сонсон оновчтой, үр дүнд хүрэх саналуудыг төлөвлөгөөнд тусган хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%