ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Шинэ Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ

2015-01-13

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар Шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойг 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр Улсын Их Хурлын Тамгын газраас тусгай төлөвлөгөө гаргасныг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба хэрэгжүүлж ажиллалаа. 

1.Одоогоос 19 жилийн тэртээ буюу 1992 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Ардын Их Хурлаас ардчилсан шинэ Үндсэн хууль хэлэлцэн баталсан бөгөөд шинэ Үндсэн хууль баталсантай холбогдуулан 1 дүгээр сарын 13-ны өдрийг Үндсэн хуулийн өдөр болгон тэмдэглэж байх шийдвэр гаргажээ. Шинэ Үндсэн хуулиа баталснаар манай орны нийт хүн амыг анги, давхраа, үзэл бодлоор ялгаварлаагүй, нийтлэг ашиг сонирхлыг нь хамгаалж, хүн төрөлхтний хөгжлийн жам ёсыг баримтлан илэрхийлсэн юм.

Монгол улсын хэмжээнд 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлалцсан БНМАУ-ын АИХ-ын 430 депутат байдгаас Ховд аймгийн хэмжээнд 18 депутат байдаг юм байна. Аймгийн Засаг дарга Д.Цэвээнравдан, аймгийн Аудитын газрын дарга, тэргүүлэх аудитор Л.Галбадрах, аймгийн ИТХ-ын ОНХХ-ийн дарга Л.Жамъяндорж зэрэг албаны бусад хүмүүс Үндсэн хуулийг батлалцсан депутатуудын төлөөлөл болсон Монгол улсын Гавьяат эдийн засагч Ү.Цэдэнбал, Монгол улсын хүний Гавьяат эмч Ж.Даваабал, Цэцэг сумын малчин Ц.Баттулга нартай уулзаж хүндэтгэл үзүүллээ.

2.Шинэ Үндсэн хуулийн өдөрт зориулан Ширээний теннисний тэмцээнийг жил бүр уламжлал болгон зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн тэмцээн 18 наснаас доош, насанд хүрэгчид, тусгай гэсэн 3 ангилал, эрэгтэй эмэгтэй гэсэн 2 төрөлд зохион байгуулагдлаа. Тэмцээний дүн:

18-аас доош нас/Эрэгтэй/

1.Г.Самдан/6-р сургууль/

2.Г.Дэлгэрбаяр/3-р сургууль/

3.Д.Тэнгис/6-р сургууль/

 

18-аас доош нас/Эмэгтэй/

1.Гүнжинлхам/6-р сургууль/

2.Солонго/6-р сургууль/

3.Хишигдэлгэр/6-р сургууль/

 

Насанд хүрэгчид/эрэгтэй/

1.Мөнхбилэг

2.Төрболд

3.Чинзориг

 

Насанд хүрэгчид/эрэгтэй/

1.Б.Цагаач

2.Г.Буянхишиг

3.Э.Жумдаан

Тусгай ангилал/эрэгтэй/

1.Б.Тамир

2.Ж.Дөлбадрах

3.Б.Ганбаатар


3.Шинэ Үндсэн хууль батлагдсаны 23 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан Спортын төв ордонд зохион байгуулагдлаа. Ховд аймгийн Чандмань сумын харъяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн бөх, аймгийн арслан М.Эрдэнэжаргал, Мянгад сумын харъяат, Зэвсэгт хүчний 123-р ангийн бөх, аймгийн заан Д.Уламбаяраар манлайлуулсан хүчит 64 бөх уран мэхийг үзүүлэн барилдсанаас Ховд аймгийн Буянт сумын харъяат, аймгийн начин Ц.Дармаабазар түрүүлж, Дөргөн сумын харъяат, аймгийн начин Т.Эрдэнэдалай үзүүрлэлээ. Бөхийн барилдааны шөвгийн 4-т Ховд аймгийн Мөст сумын харъяат, аймгийн начин М.Алтанхуяг, Мөст сумын харъяат, сумын заан Г.Мянганбаяр нар үлджээ.

 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%