Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн
энэ оны эхний хуралдаан 2015 оны 01-р сарын 07-ны өдрийн 10:00 цагт
хуралдаж 2 асуудал хэлэлцэв.
Хуралдаанд Г.Пүрэвганди, Т.Шинэбаяр, М.Амарсанаа, Б.Ганзориг, Ю.Азамат, Д.Хуягбаатар
Н.Бадрах, Б.Болд нар хүрэлцэн ирж 81,8 хувийн ирцтэй хуралдаж:
Улсын сайн малчин, улсын
тэргүүний тариаланчид тодорхойлох
Хөрөнгө шилжүүлэх асуудлыг
хэлэлцэж шийдвэрлэлээ.
Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай
хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2 дахь заалт, Засгийн газрын 2009 оны 70 дугаар
тогтоолоор батлагдсан “Улсын сайн малчин” шалгаруулах журам, аймгийн Засаг
даргын саналыг хэлэлцэн: Цэцэг сумын Хажинга багийн малчин Авид овогтой Амархүү,
Буянт сумын Цагаанбургас багийн малчин Должинсүрэн овогтой Отгонням, Үенч сумын
Жаргалан багийн малчин Хинат овогтой Бөрбай, Мөст сумын Баянхайрхан багийн
малчин Жавзан овогтой Төмөрөө, Дарви сумын Баянбулаг багийн малчин Рэнцэндорж
овогтой Цэрэндорж нарыг Улсын сайн малчин” цол олгуулахаар тодорхойллоо.
Мөн “Улсын тэргүүний тариаланч” шалгаруулах журмын шалгуур үзүүлэлтийг
бүрэн биелүүлсэн Буянт сумын Норжинхайрхан багийн
тариаланч Идэшийн Батсүх, Буянт сумын Норжинхайрхан багийн тариаланч Цагааний
Шинэбаяр, Жаргалант сумын Буянт багийн
тариаланч Чулуунхүүгийн Дэмбэрэл нарыг “Улсын тэргүүний тариаланч” цол,
шагналаар шагнуулахаар тодорхойлсон байна.