ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдлаа

2014-12-25

Өнөөдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр аймгийн ИТХ-ын Ээлжит бус хуралдаан хуралдлаа. Хуралдаанд аймгийн ИТХ-ын 41 Төлөөлөгчөөс 25 нь хүрэлцэн ирж 60,9 хувийн ирцтэйгээр хуралдаж:

-Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай илтгэл

-Аймгийн  2014 оны төсөвт тодотгол хийх тухай илтгэлийг хэлэлцэж шийдвэрлэлээ.

Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.5, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2 дахь заалт, аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ц.Ганчимэгийн өөрийн хүсэлтийг үндэслэн түүнийг ИТХ-ын Төлөөлөгчөөс чөлөөллөө. Ийнхүү аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр Монгол Ардын Намаас хувь тэнцүүлсэн хэлбэрээр сонгогдсон Ц.Ганчимэгийн бүрэн эрхийн хугацаа 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдрөөр дуусгавар боллоо.

Төлөөлөгчийн бүрэн эрх дуусгавар болсонтой холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигчдийн жагсаалтын дараалал, эрэмбийн дагуу хувь тэнцүүлсэн хэлбэрээр Галаагийн Жаргалыг аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр нөхөн сонгосон байна.

Улсын нэгдсэн төсөвт 2014 оны 12 дугаар сард тодотгол хийж орон нутгийн төсвийн санхүүгийн дэмжлэгийг 18,1 сая, тусгай зориулалтын шилжүүлгийн санхүүжилтийг 20,7 сая, ОНХС-ийн орлогын шилжүүлгийг 812,9 сая төгрөгөөр тус тус буурч батлагдсан байна. Энэ тодотголын өөрчлөлтөнд үндэслэн орон нутгийн 2014 төсөвт тодотгол хийж өөрчлөлт хийж баталлаа. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%