Улсын Их Хурлын даргын ивээл дор "ШИНЭ
ҮНДСЭН ХУУЛЬ"-ийн өдөрт зориулсан Шатар сонирхогчдын аймгийн аварга
шалгаруулах тэмцээн аймгийн Иргэний танхимд 2 өдрийн турш явагдаж дүнгээ гаргалаа.
Улсын Их Хурлын даргын ивээл дор Ховд аймгийн ИТХ, аймгийн Шатрын холбоотой хамтран 3 дахь
жилдээ зохион байгуулж буй
тус тэмцээнд аймгийн 17 сумын 49
эрэгтэй, 10 эмэгтэй шатарчид мэргэн оюунаа сорьсон байна. Швейцарь системээр 7 өрөг тоглосон тус
тэмцээнд эрэгтэй шатарчдаас Дөргөн сумын Т.Ням 6,5 оноогоор тэргүүн байр,
Жаргалант сумаас оролцсон Д.Батсүрэн, Цэцэг сумаас оролцсон Б.Мягмарсүрэн нар
тус бүр 5,5 оноогоор хоёр, гуравдугаар байруудыг эзэлсэн бол эмэгтэй шатарчдаас
Ховд сумын Х.Валентина, Мөнххайрхан сумын И.Амгалан, Алтай сумын Н.Тунгалаг нар
эхний байруудад шалгарчээ.