ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Ж.Батсайхан: 780 малчин өрх ноосны урамшуулал авлаа

2014-12-11

2012 оноос хойш Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд сонгогдон ажиллаж байна. Энэ хугацаандаа аймаг орон нутагтаа өөрийн компанийхаа зүгээс хоёр тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт хийлээ. Энэ нь малчдад ноосны урамжуулалыг олгохоор үүрэг хүлээн ажилласан. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 780-аад өрх ноосны урамшуулалд хамрагдаж тэрбум зургаан зуун дал гаруй төгрөгний урамшуулал авсан. Энд онд мөн адил урамшуулалд хамрагдах боломж бийэхдээ Засгийн Газрын 2013 оны 394-дүгээр тогтоолоор “Хоршоодын гишүүнээр урамшуулал олгоно” гэсний дагуу тодорхой өөрчлөлт орсон. Тэгэхлээр манай аймгийн хэмжээнд ноосны урамшуулалд хамрагдах хүмүүсийн 80 орчим хувь нь орхигдох болсон. Үүнийг Засгийн газарт  асуулга тавьж, хуралдаанаар орж тушаал, тогтоол дээр өөрчлөлт оруулахаар  эргэж хараад намрын чуулганаар хэлэлцэх болсон. Ингэснээр манай аймгийн  ихэнх малчид үүнд хамрагдана. Үүнээс гадна 2013 оноос эхлээд “Аавын нөмөр” санг үүсгэн байгуулж “Хариу нэхэхгүй тус” үйл ажиллагааг зохион байгуулсан. Энэ үйл ажиллагаа нь хорих ангид хүмүүжигчдийн дунд оюутаны холбоотой хамтран ном сэтгүүл цуглуулан өгч, нэг өдрийн нийгэмшүүлэх үйл ажиллагааг зохион явуулсан. Энэхүү үйл ажиллагаагаа 2015 онд үргэлжлүүлэн хийнэ. Мөн аймаг орон нутгийн хэмжээнд байгаа 25 өрх толгойлсон аавуудад хүн тус бүрд 25,0 төгрөгний тусламж, гарын бэлэг гардуулсан. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%