ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч Г.Пүрэвганди: Иргэд олон нийтийн бодлыг тусгахад хичээж ажилладаг

2014-12-11

Олон түмний итгэлийг хүлээж ИТХ-д сууж байгаа хүний хувьд аль болохоор иргэд сонгогчдынхоо дуу хоолой болж олон салбарт хүрч хүртээмжтэй ажиллахыг зорьж байна. Ховд аймгийн бүтээн байгуулалтын  тулгын чулууг тавьсан  аймгийн Монгол Ардын намын хорооны дэд даргаар сонгогдон ажиллаж байна. Мөн Аймгийн ИХТ-ын тэргүүлэгчийн сонгуульт ажилтай. Ийм болохоор маш хариуцлагатай ажиллах ёстой. Саяхан зохион байгуулагдсан баруун бүсэд хөрөнгө оруулалтын чуулганд ач холбогдол өгч санаа оноогоо хэлж оролцлоо.   Мөн аймгийн ИТХ-ын 9 удаагийн хуралдаан, ИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанд ажил хэрэгч байдлаар оролцож байна. Хурлын байгууллагаар хэлэлцсэн бодлогын баримт бичгүүд тухайлбал Ховд хотын ерөнхий төлөвлөгөө,  2025 он хүртэл хөгжүүлэх стратеги төлөвлөгөө зэрэг бодлогын баримт бичгүүдэд өөрийн үзэл бодол гэхээсээ илүү, иргэд олон нийтийн үзэл бодолыг тусгах талаар нэлээн хичээн ажиллаа. Зарим зүйл маань санаанд хүрээгүй ч ерөнхийдөө санаагаа тусгуулж хамтран ажилласан гэж бодож байгаа.

Монголчууд амны билэгээс ашдын билэг гэж ярьдаг ард түмэн. Цаг үеэ дагаад аймаг маань өөр болж байгаа нь үнэн. Гэхдээ хөдөө орон нутгаар явж байхад иргэдийн амьдрал сайнгүй, монгол төгрөг үнэгүйдэж өргөн хэрэглээний барааны үнэ өдрөөс өдөрт өсөж байна гэдгийг иргэд хэлж байна. Ховд аймаг хөгжиж байна. Энэ хөгжил аймгийн маань үе үеийн удирдлагууд, УИХ-ын гишүүд хөдөлмөрч Ховдчуудын хэдэн арван жилийн хөдөлмөрийн үр дүн. Үүнийг  үгүйсгэх эрх хэн гуайд ч байх ёсгүй. Аймгийн хөгжлийн хөтөлбөрийг 2007-2015 онд хэрэгжүүлэхээр төлөвлөн энэ хугацаанд 400 гаруй км авто замыг шинээр барьж, 900 гаруй км авто замын ажлыг эхлүүлж бүх сумдаа өндөр хүчдэлийн шугамд холбож 450 гаруй айлын орон сууц, 20 гаруй сургууль цэцэрлэг соёлын төв, эмнэлгийг шинээр барьж дулааны 2 дугаар  цахилгаан станцын ажлын 80 гаруй хувийг гүйцэтгэж 4000 гаруй ажлын байр бий болгож ажиллаж байсан хүмүүсийн хөдөлмөрийг үгүйсгэж болохгүй.

Ард түмнээс сонгогдсон төлөөлөгч хүн тийм ийм байшин барилга барьж өгнө гэж амлахаасаа илүү тэдний нийгмийн асуудлыг шийдүүлэхийн төлөө ажиллах ёстой болов уу гэж боддог. Манай Тахилт багт төдийгүй талын хашааны чиглэлд сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу, эмнэлгийн үйлчилгээ хол зэрэг бэрхшээл олон бий. Бага ч болов ахиц гарч байгаа. Манай багт нэг худаг шинээр  баригдсан. Халуун усны хоёр ч газар нээгдэхээр бэлтгэл ажил нь хангагдаж байна. Удахгүй 1-2 жишиг гудамж чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэнтэй болохоор багийн иргэд саналаа өгсөн. Энэ ажлыг сум багийн удирдлагуудтай ярьж шийдэхээр тохиролцоод байна. Иргэдийн 20 гаруй өргөдөл хүсэлтийг шийдвэрлэсэн байна. Гэхдээ иргэдэд ажлын байр, ашиг орлого нэмэгдүүлэх зүйл л хэрэгтэй. Энэ талд аймаг орон нутгийн удирдлагууд оюун бодлоо уралдуулж ажлаасай гэж хүсэж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%