Ховд
аймагт анх удаа олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт болж өнгөрлөө. Чуулга уулзалтын талаар яриагаа эхлэе?
Танай сонины уншигчдад энэ өдрийн мэнд
хүргэе. Бид Улаанбаатар хотод Олон улсын хөрөнгө
оруулагчдын чуулга уулзалт болж байна, гадаад дотоодын компаниуд оролцож
хамтран ажиллахаар боллоо гэсэн мэдээг олон сонсож телевизээр зөндөө л харсан
даа. Тэгвэл Монгол улсын баруун бүсийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлон
түүнд хамтран оролцож харилцан ашигтай ажиллахаар ОХУ, БНХАУ, Казакстан зэрэг
хөрш улсуудын компаниуд, төр захиргааны байгууллагын төлөөлөгчдийн хамт,
Улаанбаатар хот дахь болон орон нутгийн дотоодын компаниудын эзэд, төлөөлөгчид
Ховд хотод ирж оролцсон нь ихээхэн ач
холбогдолтой, оролцогч ихтэй болсныг харуулж байгаа юм. Дээр нь Увс,
Говь-Алтай, Завхан, Баян-Өлгий аймгуудын засаг дарга нар оролцож аймгийнхаа
хөгжлийн зорилт, давуу талуудынхаа талаар мэдээлэл өгч хамтран ажиллах санал
тавьсан нь цаашид бүтээн байгуулалт нэмэгдэх ач холбогдолтой болсон гэж бодож
байна.
Аймгийн
ИТХ-ын төлөөлөгчийн хувьд та тус чуулганы бэлтгэл ажилд яаж оролцсон бэ?
Төлөөлөгчдийн хувьд хурлын материаллаг
бэлтгэл ажилд тэр бүр оролцож чадаагүй. Чуулганыг
аймгийн ЗДТГазар, ИТХ-ын ажлын алба чанарын өндөр түвшинд зохион байгуулсан нь
хуралд оролцсон хүн бүрт мэдрэгдэж байсан байхаа. Бидний
хувьд эрх зүйн талаас нь буюу Ховд аймгийн стратеги төлөвлөгөөг батлаж, төр
захиргааны байгууллагын зүгээс хуульд нийцсэн аливаа санаачлага бүтээн
байгуулалтыг хүнд сурталгүй, түргэн шуурхай дэмжих, ёс зүйтэй, авлигагүй байх
талаас нь шийдвэрүүдээ гаргахад оролцсон.
Баруун
бүсэд хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтын үр дүн хэзээ гарах бол, ер та ач
холбогдлын талаас нь дүгнэж үзэв үү?
Нэг их айхтар дүгнэлт хийж барьсан юм алга,
Тэгэх ч шаардлага байхгүй байх. Замагт
нуур загас ихтэй гэдэг шиг хаана таатай нөхцөл байна тэнд бүтээн байгуулалт
явагддаг. Тиймээс Ховд аймгийн төрийн
захиргааны байгууллагын ажилчдын ажлын хандлага нөхцөлөөс ихээхэн зүйл
шалтгаална гэсэн үг. Манай
аймгийн хөгжлийн бодлого, стратеги төлөвлөгөө, удирдлагын нөхцөл таатай байсан
учраас эхний ээлжүүдийн гэрээ хэлэлцээрүүд хийгдэж батламжлагдсаныг та бид
мэдэж байгаа. Энэ бол үр дүн эхнээсээ
гарлаа гэсэн үг. Мэдээж
хэрэгжих ёстой.
Та
Ховд хотын шугам сүлжээг хариуцдаг ШИМ УС ОНӨААТҮГ-ын дарга, хотын шугам
сүлжээний талаар, танай байгууллагын ажлын талаар асуухгүй байж болохгүй байна.
Их ажил хийгээд харагдах юм ?
Ажлаа аваад жил гаран болж байна. Энэ
хугацаанд цэвэр усны болон халаалтын шугам сүлжээнд нийт 150 хаалт, 4000 орчим
метр шугам сольж, 160 худгийн таг, 4-н 30 айл, алаг 30 айл, 2-р 12
жилийн багш нарын байрны дотор халаалтын шугам, цэнхэр, ягаан 80 айл, шар 24
айлын бохирын шугамын монтажийг өөрчлөн шинэчлэж 72, 62, 52
–ын орон сууцны айлуудын халаалтын шугамыг угаасан гэх мэт олон ажлуудыг манай
ШИМ УС ОНӨААТҮГ-ын бүтээлч хамт олон хийсэн байна.
Айл болгонд шугамны гэмтэл гэнэт гарч
сандаргадаг. Гар мухар энэ үед бид л
ажилдаа эзний ёсоор хандаж ажиллаж тэдэнд туслах ёстой гэдгийг хамт олондоо
сайн ойлгуулсан байгаа. Мэдээж
үнэ хөлстэйгээр ажлыг нь хийнэ шүү дээ.
Та
сонгогдсон тойрогтойгоо нэлээд сайн ажилладаг төлөөлөгч, тойрогтоо хийсэн
ажлаасаа танилцуулахгүй юу?
Надад итгэл хүлээлгэн сонгосон Баатархайрхан
багийн иргэддээ баярлаж явдагаа танай сониноор дамжуулан уламжилмаар байна.
Итгэлийг зүтгэлээр хариулаарай гэж аав минь
бага байхаас л сургаж ирсэн. Үүнийг
байнга мөрдөж явдаг юм. Тойргийнхоо
ахмадуудтайгаа уулзаж тэднийг аль болохоор баярлуулахыг хичээдэг. Багийн дарга, ИНХ-ын дарга нартайгаа хамтарч
олон ажлуудыг хийсэн дээ. Жишээ татвал “Жишиг
гудам”, “Дээлээрээ гоёцгооё” цэнгүүн, Багийн
хөгжлийн хэлэлцүүлэг, Эмзэг
бүлгийн хүүхдүүдэд туслах хүлээн авалт, Залуу
өрхөд туслаж гэр орчиныг нь тохижууллаа. Эмчилгээ хийлгэх өндөр настан, хүүхдэд
санхүүгийн дэмжлэг үзүүллээ. Багийн
эмнэлэгийн засвар, өргөтгөл зэрэг нэлээд ажлыг хийсэн.
Гол нь сонгогчдынхоо саналыг аймгийн хөгжлийн
төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын ажилд тусгах, нийгмийн болон халамжийн бодлогыг
ялгаварлахгүй иргэдэд хуулийн дагуу тэгш хүртээхэд анхаардаг.
Ярилцсан Ш.Номин-Эрдэнэ.