Та
хамгийн залуу төлөөлөгчийн хувьд төлөөлөгч болоод юу санаачилж хийсэн бэ?
Иргэд сонгогчид маань Ховдын олон мянган хүүхэд залуучуудын дуу хоолой болж
тэдний тулгамдаж байгаа асуудлуудыг аймгийн хэмжээнд шийдэхэд тэдний төлөөлөгч
болон аймгийнхаа бодлогод оролцуулах гэж надад итгэж намайг сонгосон гэж боддог. Төлөөлөгч болоод миний хамгийн анхны санаачилсан ажил бол
Ховд аймгийн хүүхдийн “Баянбулаг зусланг ажиллуулая” аян юм. Энэхүү
ажлыг амжилттай хэрэгжихэд аймгийн бүх шатны удирдлага байгууллагууд дэмжиж үйл
ажиллагаа нь зогсож, акталсан байсан Баянбулаг зуслан маань аймгийнхаа төсвөөс
дэмжлэг авч өнөөдөр тодорхой хэмжээнд ажиллаж байна. Цаашид
“Баянбулагаа ажиллуулая” аянаа үргэлжлүүлэн өрнүүлж зуслангаа бүрэн дүүрэн ажиллуулж
орчин үеийн хүүхдийн амралт хөгжлийн төв болгохыг зорьж байна.
Хурлаас
гарч байгаа шийдвэрт та ямар
байр суурьтай оролцдог вэ?
Мэдээж ямар нэгэн
тогтоол шийдвэр гарахад хамгийн эхэнд ард иргэдийн эрх ашигт нийцэж байгаа
эсэхийг харж өөрийн үзэл бодлоо илэрхийлдэг. Мөн олонхи болж засаг байгуулсан намын төлөөлөгчийн хувьд олонхийнхоо бодлогыг
харгалзан үзнэ. Залуу төлөөлөгчийн хувьд залуу хүнийхээ өнцгөөс харж хэн
нэгэн ямар нэгэн зүйлээс хараат бусаар өөрийн байр сууриа илэрхийлж оролцдог.
Хурлын бодлого шийдвэрт залуучуудын дуу хоолой хэр тусгагддаг вэ?
Надаас гадна аймгийн Иргэдийн хуралд хэд хэдэн залуу төлөөлөгч нар бий. Бид бүхэн улс орны ирээдүйн хөгжлийн тулгуур болсон
залуучууд руугаа чиглэсэн бодлого барьж ажиллахыг хичээдэг. Монгол
төдийгүй Ховд аймгийн дийлэнх массыг хүүхэд залуучууд эзэлдэг. Тиймээс бид Ховд аймгийнхаа хүүхэд залуучуудын хөгжлийн төлөөх бодлого, залуучуудын
байгууллагыг дэмжин ажиллах нь чухал гэж бодож Ховд аймгийн залуучуудын холбооны үйл ажиллагааг дэмжиж
аймгийн төсвөөс жил бүр төсөв баталж өгөхөөр болсон. Цаашид
үүнийг улам бүр нэмэгдүүлэхийн төлөө ажиллана. Одоогоор
залуучууд бидний хуралд эзлэх байр суурь дуу хоолой миний бодлоор хангалттай
гэж бодохгүй байгаа. Үүнийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана төлөөлөгч ах
эгч нар маань ч дэмжинэ гэдэгт итгэж байна.
“Хөшөөт”
төслийн бодлогын
бичиг баримт гарсан таны байр суурь
Хөшөөтийн
уурхай бол Ховдын ард түмний 200 жил идэх талх гэж би боддог. Хэсэг бүлэг хүмүүсийн хувьдаа завших шуналыг гүйцэлдүүлэх
зоос битгий байгаасай. Хөшөөт төсөл бол том төсөл амжилттай сайн хэрэгжиж эрх
мэдэлтэнд биш энгийн ард иргэдэд үр шимээ өгөх нь чухал юм. Ажиллаа гэхэд нь ажилд орж
зогслоо гэхэд нь халагдаж хаширсан иргэд, Хөшөөт явахнээ гэхэд нь хамаг байдгаа шавхаж зарж банкны өр зээл тавьж
тээврийн машинууд худалдан авч өрөнд орогсод мөн холоос зорин ирж бухын доодхыг харж үнэг турж үхнэ гэгчээр том том тээврийн машинуудаа өлөн чоно шиг
эгнүүлэн зогсоож байгаад хүлээж хүлээж буцсан хүмүүсийн одоо нэг тэнгэрийн цаг
нь ирж Хөшөөтийн уурхай хөдлөх цаг нь болсон байхаа гэж би найдаж байна. Хөшөөт явахгүй байснаараа хэн ч хожоогүй олон хүмүүс хохирсон. Тиймээс энэ удаа ажилласан шиг ажиллаж аймаг болон ард иргэдэд үр шимээ өгөөсэй гэж бодон төслийг дэмжиж байгаа. Төслийн хэрэгжилтэнд хяналт тавьж цаашид хүүхэд залуучууд руу чиглэсэн бодлого дэмжлэгийг илүү их дэмжүүлэх тал дээр анхаарч ажиллах болно.
Таны
цаашид
хийхийг
зорьж
буй
зорилго
ажил?
Би 8-р
ангид байхдаа журмын
нөхдийн хамт Ховдынхоо
зуу зуун хүүхэд
залуучуудыг уриалан “Бид
хийхгүй бол хэн
хийх вэ? Одоо хийхгүй
бол хэзээ хийх
вэ?”
хэмээн олон олон
нийгэмд тустай сайн
үйлс бүтээн “Бидний
хот-миний
гэр”
аяныг өрнүүлж Ховдын
бүх гудамж талбай, байр орц, гол булаг
шандыг цэвэрлэн хоггүй
хот болгохын төлөө
ажиллаж байсан тэр
үеэ үргэлж санадаг
юм. Тэр
үед байсан Батзориг
хүүгийн хүсэл тэмүүлэл
эх орон, эх
нутгаа, хүмүүсийг
гэсэн сэтгэл одоо
ч хэвээрээ. Ховдын залуучууд
бид “Нутгаа хайрлах
залуусын чин сэтгэл”
аянаа энэ жил
зургаа дахь жилдээ
хийх болно. Залуу
хүн нийгмийнхээ сайн
сайхны төлөө ард
иргэдийнхээ төлөө залуучуудынхаа төлөө юу
хийж чадаж болох
тэр бүхнийг хийхийн
төлөө зүтгэх болно. Ховдын залуучууд
маань надаар дамжуулаад
аймаг хотынхоо хөгжилд
залуучуудынхаа төлөө юу
хийж бүтээхийг хүсэж
байгаа санаа санаачлагаа
аймгийн иргэдийн хуралд
аймгийнхаа бодлогын
түвшинд хэрэгжүүлэхэд би
ямагт гүүр нь
болоход бэлэн байгаа
гэдээ хэлмээр байна.
Таны баримталдаг зарчим, тэмүүлэл юу вэ?
“Залуу хүн шинэ сүх хоёр мохох ёсгүй. Залуу хүн бэрхшээл саадыг давах тусам хүчтэй болно. Шинэ сүх мод тайрах тусам, ирлэх тусам л хурцлагдана.”
Ярилцсан
А.Бямбасүрэн