ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын Төлөөлөгч Н.Энхмандах: Бид хаана хүрэх вэ гэдгээ Хотын ерөнхий төлөвлөгөөнд тодорхой тусгасан

2014-12-11

Аймгийн ИТХ-аар Ховд хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсан  нь хотын хөгжилд хөгжилд  ямар ач холбогдолтойн талаар:

Хятад Орос хоёрыг  холбосон босоо, хэвтээ тэнхлэгийн замын гол дунд байж байгаа тохиолдолд бид замтай холбоотой аялал жуулчлал орж ирэх, нөгөө арьс шир түүхий эд бас гарч ирэх байх. Ховд хот ерөнхий төлөвлөгөөгөө гаргана гэдэг маань бид нар яг хаана хүрэх гээд байгаа тодорхойлж өгнө гэсэн үг. Тодорхой болгоод өгчихвөл энэ төлөвлөлт дээр бид нар үйлдвэрлэл хөгжүүлж, айл өрхүүдэд сайн сурталчилж ойлгуулах хэрэгтэй.

 Одоо төлөвлөгөө маань Аймгийн ИТХ-аар батлагдчихсан.  Энэ төлөвлөгөө хэрэгжиж эхлэх ёстой. Гэхдээ энэ төлөвлөгөө нь Аймгийн ИТХ-аар батлагдаад явж байгаа гэдэг нь хотынхоо ард иргэдийг ая тухтай амьдруулах  аюулгүй сайн сайхан байлгах, орлоготой бизнестэй байлгахын тулд хийгдэж байгаа төлөвлөлт. Тухайлбал энэ үйлдвэрийг бид нар  дэмжинэ, тэр үйлдвэрийг хаана барих, зочид буудал баривал хаана ямар байшилд барих гэдэг нь  тодорхой болгож өгч байгаа бодлогын баримт бичиг.

Би ч гэсэн саналаа өгсөн хүн. Засгийн газрын хэмжээнд яригдаад бид нар саналаа өгсөн. Ерөнхий төлөвлөгөөг батлуулж авья гээд дээрээс мөнгө нь шийдэгдээд Италийн компани Монголын компани хоёр нийлж боловсруулсан. Хэд хэдэн санал явсан. Үүнд  ИТХ-ын төлөөлөгчийн хувьд ч орсон, иргэний хувьд орсон, хэд хэдэн саналаа тусгасан. Саналуудаас цөөхөн хэд нь тусгагдсан ндсэндээ ерөнхий төлөвлөгөөг яг мэргэжлийн хүмүүс гаргасан.  Иргэдтэй уулзаад саналууд явсан. Нэлээн саналууд орсон гэж бодож байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%