Төрөлх сумаасаа
сонгогдсон төлөөлөгчийн хувьд сумын хөгжилд та ямар хувь нэмэр оруулсан вэ?
Би мэдээж улс төрд орсон
болохоор үүргээ ухамсарлаж
ажиллах ёстой. Аймгийн ИТХ-ын Төлөөлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн ИТХ-ын ээлжит, ээлжит бус хуралдаанд
сууж сум, орон нутгийн хөгжил дэвшил, эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг спортын болон иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх асуудлаар зохих
түвшинд санал бодлоо хэлж уламжлан орон
нутгийн удирдлагууд, хурлын байгууллагатай хамтран ажиллаж байна. Ард түмнийхээ дуу хоолой болж аль болох л иргэдийнхээ
санал хүсэлтийг хүлээн авч иргэдийн
саналыг дээш уламжлан төр иргэн хоёрыг холбож тэднийхээ амьдралыг бага ч
гэсэн дээшлүүлэн нутаг орноо хөгжүүлэхийн тулд нилээдгүй ажлыг хийх юмсан гэж
бодож зорьж байгаа. Эхнээсээ зарим
ажлуудаа хийгээд явж байна. Аймгийн засаг даргын 2012 -2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 9
асуудлыг оруулж батлуулсан. Үүнээс Сургуулийн барилгын өргөтгөл барих, дотуур байранд засвар хийх, түргэн тусламжийн машин
шинэчлэх болон Сумын ЭМТ-ийг зүрхний
цахилгаан аппараттай болгох асуудлууд хэрэгжсэн.
Иргэдийн өргөдөл гомдол санал хүсэлт хэр
хүлээж авдаг вэ? Хүмүүсийг ажил сургуульд хэр зуучилж байна?
Би иргэдийг төлөөлж гарсан
иргэн төрийг холбогч гүүр
учраас иргэдийн санал хүсэлтийг хүлээж авч
хүсэлт, өргөдлийг барагдуулах, дээд
шатанд уламжлах тал дээр анхааран ажилладаг. Хөдөлмөрийн хэлтсээс зохион байгуулж байгаа сургалтанд нилээн олон хүнийг хамруулан сургасан. Мөн ИУТБДСургуульд 5 иргэнийг суралцуулахад
дэмжиж ажилласан. Үүнээс гадна Суманд үүрэн холбооны G-mobile сүлжээг өөрийн биеэр хөөцөлдөн тавиулсан.
Таныг амралт сувилалын
газар ажлуулах гэж
байгаа тухай
сонслоо?
Чандмань суманд байхдаа ажлынхаа хажуугаар Хар нуурын эрэг
дээр торгон элс гэдэг аялал
жуулчлалын газар ажиллуулдаг байсан. Энэ ажил маань 2012 оноос хойш зогссон. Одоо
тэр ажлаа сэргээж ажиллуулах бодолтой байна.
Сумандаа би байгаль хамгаалах
малчдын нөхөрлөл байгуулсан. Энэ хүмүүс болон ард
иргэдээс ч ажиллуулаач
гэсэн санал ирж байгаа. Мөн Тооройн элсэнд дахь бөөрний сувилалыг Зэрэг, Манханы хэсэг
малчидтай хамтарч би өөрөө ахлаж ажиллахаар БОЭТ-ын захиргаатай яриад бэлтгэл ажлаа хийж байна.
Ярилцсан Б.Нямдэлгэр