ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Цэдэнбал: Иргэний нийгмийн оролцоо нь өөрөө сайн засаглалын үндэс

2014-12-11

Нутгийн өөрөө удирдах байгууллага, төр иргэний нийгэм, хувийн хэвшлийн түншлэл, байгаль орчныг хамгаалах  талаар:

Төр хувийн хэвшлийн  түншлэлийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах  байгууллага төр, ТББ-ын хамтын ажиллагааг  сайжруулах зайлшгүй шаардлага бий болж байна.

Хувийн хэвшлийн хэлбэрүүдийг тодорхойлж тэдгээртэй түншлэлийн харилцаа тогтоон хамтран ажиллаж олон нийтийн дунд нээлттэй хэлэлцүүлэг санал асуулга зохион байгуулах ард иргэдийн оролцоонд тулгуурлан орон нутгийн шийдвэр гаргаж байх нь НӨУБ-ын чадавхийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

 Бүх шатны ИТХ, Засаг даргын шийдвэрт иргэдийн ашиг сонирхолыг тусгах орон нутгийн тулгамдсан асуудлыг иргэдийнхээ оролцоотой нээлттэй хэлэлцэж шийдвэрлэх зорилгоор “Иргэний танхим” байгуулан ажиллаж байгаа нь төр хувийн хэвшлийн түншлэл нэг алхам урагшилж байгаагийн илэрэл юм. Хувийн хэвшлүүдийн хэлбэрүүд нь олон янз байдаг. Үүнээс нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагыг эхний ээлжинд сонгож тэдгээртэй түншлэлийн харилцааг сайн хөгжүүлснээр НӨУБ-ын үйл ажиллагаа нь жигдэрч, төсөв төлөвлөгөө нь ашигтай хэрэгжих эх үндэс болдог. Ялангуяа сүүлийн жилүүдэд уул уурхай хайгуул ашиглалтын үйл ажиллагааны улмаас үүссэн хөрсний эвдрэл, газрын чанарын доройтол нь орон нутгийн өөрсдийн амьдралын тогтсон хэв маягт эрс өөрчлөлт оруулж байна. Малын бэлчээр хадлангийн талбай түүнд өртөж байгальд эрс өөрчлөлт оруулж байгаад орон нутгийн уугуул иргэд хүлээж, тэвчиж амьдрах аргагүйд хүрч янз бүрийн төрийн бус байгууллага байгуулж байгаль эх дэлхийгээ хамгаалахаар тэмцэж байна. Иймд төр нь байгаль орчны чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагатай харилцан хариуцлага хүлээх зарчимд суурилсан тусгай нөхцөл болзолтой, дунд хугацааны гэрээ, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн хамтран ажиллаж  нэг нэгэндээ хүндэтгэлтэй харилцаж төрийн өмнө хүлээсэн үүргээ саадгүй төлөвлөсөн цаг хугацаандаа чанар сайтай хэрэгжүүлэх гол үндэс болж байдаг. Бүх шатны ИТХ, Засаг дарга нь байгаль орчны асуудлаар бодлого боловсруулан шийдвэр гаргах явцад иргэд, иргэний нийгмийн оролцоог хангах нь сайн засаглалын үндэс гэдгийг хүлээн зөвшөөрөх боллоо. Одоо болоод ирээдүй үеийнхээ сайн сайханы төлөө хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах экологийн, эко системийн даацад тохируулан уул уурхай үйлдвэрийг хөгжүүлэх, эдийн засгийн салбарууд эрчимтэй хөгжиж бий болгох нь улс эх орон, орон нутгийн тогтвортой хөгжих эх үндэс болох учиртай. Хамтдаа хөгжие гэсэн зорилтыг агуулж иргэний нийгмийн байгууллага, иргэд, хүүхэд, залуучууд, төрийн болон аж ахуйн байгууллага байгаль орчноо хамгаалах үйлсэд оролцох хүсэлтэй хэн бүхэнтэй хамтран ажиллахыг  бид уриалж байна. 

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%