ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Нарантуяа: Хийх ажил, хэлэлцэх асуудлын цар хүрээ тэлж байгаа

2014-12-11

Та 2012 онд жагсаалтаар Аймгийн ИТХ-д сонгогдсон цөөн хэдэн эмэгтэйчүүдийн нэг. Эмэгтэйчүүдийн байр суурь, бодлого гаргах түвшинд оролцоо хэр вэ?

Миний хувьд дан ганц эмэгтэйчүүд гэлтгүй нийгмийн бүхий л давхаргын хүмүүсийн хүсэн хүлээж буй санаа зорилгыг аймгаас гаргах бодлого шийдвэрт нөлөөлөл үзүүлж тэдний дуу хоолойг хүргэдэг байх хэрэгтэй гэж боддог. Бодлогод нөлөөлөх талаас нь хоёр, гурван зүйл дээр нөлөөллийн ажил хийсэн. Жишээ нь: аймгийн бүхий л түвшинд шийдвэр гаргахад оролцож байгаа эмэгтэйчүүдтэй ярилцаж, тулгамдсан асуудлуудын талаар санал бодлоо солилцсон.

Надад хувь хүмүүсээс хандсан өргөдөл гомдол их орж ирдэг. Мөнгөн санхүүжилт үзүүлэхийг хүссэн болон бидний амьдралд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох газар нь хандаад шийдвэрлүүлж өгөөч гэх мэт. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувиар хувь хүмүүст холбогдох зөвлөгөө өгч, хэрэв миний боломж бололцоо бүрдэж байвал өөрөөсөө бөгөөд бусад чиглэлээр тусламж үзүүлдэг. Өнгөрсөн жил тодорхой тооны өрх толгойлсон айл өрхөд аймгийн ИТХ-д хандан санхүүжилтийг шийдвэрлүүлэн   1 тн  нүүрс олгосон.

Нутгийн өөрөө удирдах байгууллагын хөгжил, төлөвшлийн талаар та юу хэлэх вэ?

2012 оны сонгуулиас хойш УИХ, Засгийн Газар, аймаг нийслэлийн ИТХ шат шатандаа удирдлагын шинэ тогтолцооны хөгжлийг бий болгож хууль зүй, хүний нөөц, материаллаг баазын гэх мэт бүхий л тал дээр хөгжиж илүү боловсронгуй болж байна. Энэ үеэс аймаг сумдын ИТХ-ын үйл ажиллагаа идэвхижиж, хийх ажил, хэлэлцэх асуудлын цар хүрээ ч өргөжиж нутаг орны хөгжил, иргэдийн ахуй амьдралын олон талт асуудлыг барьж авч, судлаж боловсруулан шийдвэрлэдэг болсон. Өмнө нь ЗГ, УИХ, ИТХ-ын гишүүн төлөөлөгчид нь төрийн жинхэнэ албан хаагчид буюу орон нутгийн засаг захиргаанд ажилладаг агентлаг дарга нар байсан бол одоо энэ байдал өөрчлөгдсөн. Тодорхой өөрчлөлтүүдийн дараа энэ байдал өөрчлөгдөж зааг, ялгаа гарч төлөөлөгчид ард түмэн дотроо сонгогдож байгаа байдлыг би хувьдаа сайшаадаг.                                    

Ш.Номин-эрдэнэ

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 62
31 / 50%
13 / 21%
11 / 18%
7 / 11%