Ховд
аймгийн Далбаа, сүлд, лого өөрчлөх ажлын
хэсгийг та ахлаж ажилласан. Ер
нь өөрчлөх шаардлага нь юу байсан вэ?
Аймгийн ИХТ-ын хуралдаанаар өнөөгийн шаардлагыг хангахуйц туг, сүлд,
далбаа, лого аймгийн
нэрийн өмнөөс олгодог ” Хүндэт
иргэн”,” Хүндэт
тэмдэг” гэх шагналуудыг
өөрчилье гэсэн санал санаачлага гарч
ирсэн. Хуучин байсан
далбаа сүлд, лого, хүндэт тэмдэгээ
Галдан бошгот хааны 370 жилийн ойгоор шинэчлэн өөрчилье гэсэн санал ч гарсан. Мөн
иргэдээс манай аймгийн билэг тэмдэг бол сүлд далбаа лого болон аймгийн нэрийн өмнөөс олгодог шагналууд
шаардлага хангахгүй байна гэсэн санал гарч байсан. Тиймээс аймгийн Иргэдийн Хурлаас энэ бэлэгдлийг өөрчлөх ажлын хэсгийг байгуулж
ахлагчаар намайг ажиллуулсан. Иргэдийн саналыг авахгүйгээр улс
төрчид өөрсдөө туг далбаа суулгачихвал улс төрчдийн хувийн үзэл бодол орж ирээд богино настай болчихдог. Тиймээс бид
эхний ээлжинд уран бүтээлчдийн дунд уралдаан зарлаж ингэснээр манайд
нэлээн олон хүний бүтээл ирсэн эндээс бид шалгаруулж авсан.
Ямар ч улс орны төрийн сүлд лого, далбаа, томоохон шагналууд
өөрөө бүтээл байдаг гэж үздэг. Өнгөрсөн
цаг хугацаанд Ховд
аймагт ямар хүмүүс амьдарч байсан юм, юугаараа бусад аймгаас онцлог
шинж чанартай байдаг юм вэ гэдгийг товойлгож гаргаж ирсэн бүтээл байхыг
зорьж уран бүтээлчдийн дунд уралдаан зарласан.
Хэний бүтээлийг шалгаруулж авсан вэ? Ямар утга учир билэгдэл агуулж байна вэ?
Олон хүний бүтээл ирсэнээс Монгол улсын төрийн соёрхолт уран бармилч Л.Ганхуягийн бүтээлийг багцаар нь авч ард иргэдийг оролцуулан санал авсан. Аймгийн Иргэдийн Хурлаар дэмжигдээд Галдан бошгот хааны 370 жилийн ойн өмнөхөн баталж өөрчилсөн. Ховд аймгийн сүлдний хувьд хэдэн онцлог шинжийг оруулж ирсэн бий. Тухайлбал манай аймагт хамгийн олон буюу 10 ястан угсаатан амьдардаг түүнийг арван ширхэг одоор төлөөлүүлсэн .Манай аймаг монгол улсын хамгийн өндөр уулсууд байдаг. Үүнийг гурвалжин дүрсээр өнгөрсөн, одоо, ирээдүйг мөнх цаст алтайгаа давхар харуулсан. Шар хүрээ нь мандан бадрахыг ерөөж, харин зоос бол эртний монголчуудын баян тансаг, хүчирхэгийг харуулсан Кидан гүрний үеийн билэгдлийг оруулсан. Дээд талд нь Ховд аймаг жимс жимсгэний орон бөгөөд тариа нь өнө мөнхөд энх амгалан өвчин зовлонгүй өсөн үржихийн билэгдэл хэмээн тариа үр жимс оруулсан. Ийм л утга учрыг бэлгэдэж байгаа даа.
Далбааны голлох өнгө цэнхэр байгаа нь мөнх тэнгэрээ бэлэгдсэн үү ?
Тиймээ. Монголчууд бид чинь мөнх хөх тэнгэр, цаст хайрхандаа залбирч сүсэглэн рашаан булаг, гол уснаасаа ундаалж ирсэн арвин түүхтэй ард түмэн. Энэ утгаараа мөнх тэнгэрээ бэлэгдэж цэнхэр, цаст өндөр алтайгаа харуулж цагаан, ус мөрөн, рашаан, гол горхи билэгдэж ногоон өнгийг оруулж голд нь арван одоо байрлуулж далбаагаа хийлээ. Логоны хувьд Ховдын газрын зурагаа тойруулж арван од байрлуулаад орой дээр нь чандмань эрдэнэ байрлуулж дээр нь хуучин монгол бичгээр Ховд гэж бичсэн.
Галдан бошготын ойгоор шинээр Ховд аймгийн дээд шагнал бий болсон. Энэ шагналыг авсан анхны хүн хэн байв?
Тусгаар тогтнол, газар шорооны төлөө тэмцэгч Галдан бошгот хааны 370 жилийн ойн өмнө Ховд аймгийн хамгийн дээд шагналыг “Галдан бошгот” байхаар шийдвэрласан. Энэ тэмдэгийг гадаад улсад үйлдвэрлээгүй. Монгол дарханы гар хийцээр хийгдэж хэзээч давтагдашгүй ийм бүтээл болсон. Ховд аймгийн дээд шагнал Галдан бошгот хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, Монголын ард түмний өмнө байгуулсан гавъяа зүтгэл нь үеийн үед үрийн үрд Очир алмаз мэт гялалзан, бадмаараг эрдэнэ мэт асаж, хаш эрдэнийн чулуу шиг үүрд мөнхөд оршино гэсэн утгатай. Энэ шагналыг үнэхээр монголын тэр дундаа Ховдынхоо нэрийг өндөрт гаргаж онцгой гавъяа байгуулсан цөөхөн хүмүүст өгдөг шагнал. Энэ шагналаар Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, ерөнхий сайд асан УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нар хамгийн анх шагнагдсан.
Үүний дараах шагнал бол Ховд аймгийн ”Хүндэт иргэн”-нд олгох шагнал. Энэ шагналыг авсан хүн
Ховд аймагт жилд нэг удаа онгоцоор ирэх, нутагтаа байрлах буудлынх
нь зардлыг даах гэх мэт
шинэ заалт тусгасан бий.
Б.Нямдэлгэр