ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга, Төлөөлөгч, Тэргүүлэгч Б.Ганзоригийн ярилцлага

2014-12-11

Орон нутгийн өөрөө удирдах байгууллагуудыг сонгох 6 дахь удаагийн орон нутгийн сонгуулийн үр дүнгээр бүрэлдэн ажиллаж буй аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс үндсэн хууль болон бусад хууль тогтоомжоор тусгайлан олгосон чиг үүрэг бүрэн эрхийн хүрээнд Ховд аймгийн ИТХ-ын Төлөөлөгчөөр МАН-ын 13 төлөөлөгч сонгогдон ажиллаж байна.

Аймгийн ИТХ байгуулагдан ажиллаж эхэлсэнээс хойш Хурал дахь МАН-ын бүлэг аймгийн ИТХ-аас  аймаг, орон нутгийн хөгжлийн болон тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр боловсруулж буй бодлого чиглэл, стратеги төлөвлөгөө, орон нутгийн төсвийн жил бүрийн  төлөвлөлт, хувиарлалт,  гүйцэтгэлийг хэлэлцэхэд намын  байр сууриа  тухай бүр бодлогын түвшинд илэрхийлэн  ард иргэдийн санал гомдлыг уламжлах байдлаар  аймгийн ИТХ-ын ээлжит 6, ээлжит бус 6 удаагийн  хуралдаанд тус тус оролцож  хуралдааны чөлөөт цагт МАН-ын 3 төлөөлөл Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж байна.

Аймаг, орон нутгийн тулгамдаж байгаа нэн яаралтай шийдвэрлэх олон ажлууд дээр МАН-ын  бүлгийн  төлөөлөгчдийн зүгээс гаргаж буй бодлогын санал дүгнэлт, хэрэгжүүлж ажиллаж буй ажлын талаар  тухай бүр хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон  ард иргэдтэй уулзах бүр мэдээллийг хүргэж  ажиллаж байгааг иргэд талархалтай хүлээн авч  бидэнтэй холбогдон хамтран ажиллаж байгаа явдал  цөөнхийн  төлөөллийн хяналтыг хэрэгжүүлэхэд тус дөхөм  болж байна.

Хурлын бүрэн эрхийн 2 жилийн хугацаанд аймаг, сумдын Хурлын бүрэлдэхүүнд орсон өөрчлөлт, хууль тогтоомжийн дагуу нөхөн сонгууль явуулах ёстой гэсэн санал, шаардлагыг хэрэгжүүлсэнээр  аймгийн ИТХ-ын төлөөлөгчийг нөхөн сонгох сонгууль нэг, Дөргөн, Мөст, Эрдэнэбүрэн, Дуут, Манхан сумдын ИТХ-ын нөхөн сонгуулиуд тус тус  явагдаж харин төрийн албанд ажиллаж буй  Чандмань, Жаргалант  сумын ИТХ-ын зарим төлөөлөгчид хуулиа зөрчин бүрэн эрхээ хэрэгжүүлсээр байна.

Аймгийн ИТХ-ын үйл ажиллагаа  нь өдий хүртэл хэвийн явагдаж байгаа ч цөөнхийн бүлгийн зүгээс ард иргэдийн эрх ашгийн төлөө тулгамдаж буй асуудлуудыг илүү шуурхай, хүртээмжтэй, үр дүнтэй шийдвэрлэх талаархи зарим үндэслэлтэй санал дүгнэлтийг  үл ойшоож хандсанаар өдий хүртэл шийдэгдээгүй олон бэрхшээлтэй асуудлууд шийдлээ хүлээж байгааг  дурдах нь зүйтэй юм.  Мөн зарим асуудлыг олонхиороо хүч түрж шийдвэрлэж байгаа нь тухайн хэлэлцэж буй асуудлыг шийдвэрлэхэд ард иргэдийн төлөөллийн санал тэгш тэнцвэртэй байдлаар тусгагдахгүй байгаад бид шүүмжлэлтэй хандаж эрх тэгш нөхцөлийг хангасан хамтын ажиллагааг бүрдүүлэхийн төлөө чармайн ажиллаж  байна. Цаашид аймгийн ИТХ дахь МАН-ын бүлэг  зөвд зөөлөнөөр хандан дэмжиж,  бурууд хатуу байж  ард иргэдийнхээ эрх ашгийг хамгаалан тэдний төлөөлөл, дуу хоолой болон  ажиллах болно.

 Төр минь түвшин амгалан,  зон олон минь амар амгалан байх болтугай.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%