ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Ховд аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Н.Бөхболд: Төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүдийн нэрэмжит гудамж бий болно

2014-12-11

Ховд аймгийн ИТХ-ын хувьд ямар онцлогтой жил болж байна?

            2014 он манай аймгийн хувьд онцлог жил болж байна. Дунд хугацааны бодлогын баримт бичгийг нилээдгүй батлан гаргасан. Үүнд: Хөшөөтийн уурхайн талаар, аймгийн 2025 он хүртэлх стратеги төлөвлөгөө, аймгийн бэлэг  тэмдгийн болон шагналын шинэ загвар батлах, Ховд хотын ерөнхий төлөвлөгөө зэрэг олон чухал баримт бичгүүд баталлаа. Жил бүр хийгддэг үйл ажиллагаанууд мөн тусгагдаж өгсөн. Аймгийн ИТХ ээлжит 2, ээлжит бус хуралдаан 3 удаа хуралдсан. Удахгүй ирэх оны төсөв батлах хурал хуралдах ба Засаг даргын мөрийн хөтөлбөр, Аймгийн ИТХ-аас хийсэн ажлын тайлан хэлэлцэнэ. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн тухайд 7 хоногт нэг удаа хуралддаг. Энэ үеэр  цаг үеийн холбогдолтой асуудлуудыг авч хэлэлцдэг.

Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид хэдэн  удаа хуралдсан бэ?

Аймгийн ИТХ, тэргүүлэгчид 23 удаа хуралдсаж 123 асуудал хэлэлцээд 121 тогтоол гаргасан байна. Мөн 11 хөтөлбөр, 3 журам, 6 төлөвлөгөө баталж, 3 ажлын хэсэг байгуулсан. Аймгийн ИТХ-д 591 албан бичиг ирсэн ба 316-г шийдвэрлэсэн бөгөөд үлдсэнийг нь холбогдох албан тушаалтанд хариуцуулсан. 31 өргөдөл ирснээс 8 өргөдөлийг харъяаллын дагуу шилжүүлэн өгч бусдыг нь шийдвэрлэсэн. Аймгийн ИТХ-ын даргын  захирамж 7 гарсан,  ерөнхий менежерийн тушаал 53 удаа гарсан. Аймгийн ИТХ-аас дөрвөн хөтөлбөр  баталж хэрэгжүүлсэн.

Аймгийн ИТХ-ын ажлын алба ямар хөтөлбөрүүд хэрэгжүүлсэн бэ?

Хурлын ажлын үр өгөөжийг дээшлүүлэх чиглэлээр нэлээд хэдэн хөтөлбөр баталж хэрэгжүүлж байна.

Аймгийн ИТХ-ын“Төлөөлөгч хөтөлбөр. Энэ нь төлөөлөгчдийг мэдээллээр хангах, хууль эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэд сонгогчидтой тогтмол уулзуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр санал санаачлагыг нь сурталчилах гол зорилготой.

 НУӨБ-ыг бэхжүүлэх хөтөлбөр. Энэ нь бүх сумдын ИТХ-тай хамтарч ажлын арга зүйн туслалцаа үзүүлэх, сургалт семинар зохион байгуулдаг.

            Шууд ардчилал иргэдийн оролцоо хөтөлбөр. Иргэний танхимд төрөл бүрийн сургалтууд зохион байгуулдаг.

Өмчийн үр ашгийг дээшлүүлэх хөтөлбөр. Аймгийн нийт өмчийг тоолж, цахим бүртгэлд оруулах, сургалт зохион байгуулсан.

Төлөөлөгчдийн өдрийг мөн зохион явуулж байна. Төлөөлөгчдийн өдөр нь аймгийн ИТХ-ын өмнө хийдэг. Энэ нь хэлэлцэх асуудалтайгаа төлөөлөгчид танилцах, бүрэн мэдээллээр хангагдах зорилготой юм. Цаг хугацааг хэмнэж байгаа давуу талтай.

Төр нийгмийн нэрт зүтгэлтэнүүдийн нэрэмжит гудамж  шинээр бий болгох тухай тогтоол гарсан. Энэ тухайд

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Галдан бошгот хаан, БНМАУ-ын бага хурлын Тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааган, Ховд аймгийн дарга, мал тариалангийн сайд асан Ширзаны Эрэнцэн, Монгол улсын баатар Цэндийн Олзвойн нэрэмжит гудамж бий болгох тухай тус тус тогтоол гарсан бий.

Тэргүүлэгчдийн хуралдаанаар орон нутгийн ард иргэдийн амьдрал, нутаг дэвсгэр нийгмийн эдийн засгийн хөгжлйн асуудалд тулгуур болохуйц олон асуудлыг шийдвэрлэсэн байна. Соёл спорт аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх дунд хугацааны стратеги төлөвлөлт, аялал жуулчлалыг хөгжүүлэх дэд хөтөлбөр эмнэлгийн анхан шатны хөтөлбөрийг хэрэгжүүлэх хөтөлбөр, цахим санхүү эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх хөтөлбөрийг тус тус батлаж хэрэгжүүлэх ажлууд эхлээд байна.

Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагыг чадавхжуулах тал хэр анхаарч ажиллаж байна вэ?

Ховд аймгийн Иргэдйн Хурлын ажлын алба НҮБХөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 2014 оны 3 сард аймаг сумын ИТХ-ын  418 төлөөлөгчдийг хамруулсан “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сургалт гурван үе шаттайгаар 90,7 хувын ирцтэйгээр зохион байгууллаа. Нутгийн удирдлагын холбоотой хамтран бүх сумдын ИТХ-ын нарийн бичгийн дарга нарын сургалтыг Улаанбаатар хотод зохион байгуулж улмаар БНХАУ-ын зарим мужуудын орон нутгийн ажилтай танилцлаа. Тайлангийн хугацаанд 10 сумын ИТХ-ын ажлын албаны дотоод ажил, сумдын хуралдааны материалтай танилцаж сум бүрт зөвлөмж хүргэж ажиллаа. Мөн ИТХ-ын төлөөлөгчдийг цаг үеийн болон нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудал, салбар байгууллагуудын тайлан сонсож, мэдээлэл авах боломжоор хангаж, санал дүгнэлт гаргаж нэгдсэн шийдэлд хүрэх иргэд олон нийтийн эрх ашиг хэрэгцээнд нийцүүлсэн төрийн бодлого шийдвэр гаргахын тулд төлөөлөгчдийн өдрийг  таван удаа зохион байгууллаа.

Төсвийн шинэ хуулийн дагуу өмч хөрөнгийн дүн баталгаажуулах ажил явагдсан. Энэ тухай тодруулая?

2013 оны хөрөнгийн тайланг Төсвийн тухай шинэ хуулийн цагалбарын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 2,71,72,73 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг хэрэгжүүлэн аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэн өмчийн дүнг баталгаажуулж, цаашид хэрэгжүүлэх шийдвэрийн биелэлтийг ханган ажиллаж байна.Өмчийн тайлан хүлээж авах явцад Монгол улсын Засгийн газрын 2005 оны 233 дугаар тогтоолын дагуу барилга байгууламж тээврийн хэрэгсэл тоног төхөөрөмж тавилга эд хогшилд элэгдэл байгуулсан байдлыг хөрөнгө нэг бүрээр хянаж зөвлөн зааварчилж  392 алдааг засуулж, нийт дүнгээр 143 байгууллагын эзэмшилд байгаа 148122,1 сая төгрөгний хөрөнгөд 53988,8 сая төгрөгийн хуримтлагдсан элэгдэл, тайлант онд 4800,8 сая төгрөгийн элэгдэл байгуулсан тооцооллыг хянан нэгтгэлээ.

А.Бямбасүрэн

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%