ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно Иргэн төвтэй Нутгийн өөрөө удирдах байгууллагыг төлөвшүүлэн хөгжүүлснээр Төрөлх нутаг - Ховд аймгаа “Баруун бүс нутгийн тэргүүлэгч аймаг” болгоно

Аймгийн ИТХ-аас гарч байгаа бодлогын баримт бичиг түүний хэрэгжилтийн талаарх дэлгэрэнгүй ярилцлага

2014-12-11

Ховд аймгийн ИТХ-ын дарга Б.Баярсайхантай уулзаж аймгийн хурлаас гарч байгаа бодлогын баримт бичиг түүний хэрэгжилтийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа.

Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулинд заасны дагуу  Ховд аймгийн  нийгэм эдийн засгийн  хөгжлийн  бодлогын асуудлуудыг  аймгийн ИТХ болон түүний чөлөөт цагт Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэр гаргаж гаргасан шийдвэрийнхээ  хэрэгжилт болон хууль тогтоомжийн биелэлтэнд  хяналт тавин ажиллаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өнгөрч буй хугацаанд орон нутгийнхаа хөгжлийг ахиц хурдацтай илүү дэвшилттэй болгохын төлөө өмнөх хурлуудын үйл ажиллагааны уламжлалт шинж чанарыг хадгалахын зэрэгцээ цаг үетэйгээ нийцсэн өөрчлөлтийн бодлогыг иргэдийн санал бодол дээр тулгуурлан хэлэлцэж  Ховдчуудын сайн сайхан амьдралыг бүрдүүлэхийн төлөө  ажиллаж байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн түвшин болон бүс нутгийн хөгжлийн хандлагын өөрчлөлт, эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй энэ үед бид аймаг орон нутгийнхаа хөгжлийн асуудлаарх бодлогоо зөв тодорхойлж туулах  зам, хүрэх үр дүнг  оновчтой тооцож ажиллахыг хэлж байгаа юм. Энэ ажлын хүрээнд аймгийн ИТХ-аас дараахь хэдэн асуудлуудад бодлогоо төвлөрүүлж үе шаттайгаар  шийдвэрлэн хэрэгжүүлж ажиллаж байна.  Үүнд:

Нэгдүгээрт: Ховд аймгийн нийгэм эдийн засаг, байгалийн нөөц, засаглалын сүүлийн 24 жилийн /1990-2013/ байдлаар суурь судалгааг нэгтгэн хийж одоо байгаа бодит байдлаа анх удаа тооцож үзлээ. Энэ ажилд Ховд аймгийн төр захиргааны бүх шатны байгууллагууд болон ИТХ-ын Төлөөлөгчид,  иргэдийн оролцоотой судалгаа шинжилгээ,  хэлэлцүүлгийн ажлуудыг зохион байгууллаа. Судалгааг ШУ-ны үндэслэлтэй, үнэн зөв, бодитой болгохийн тулд МУ-ын төрийн захиргааны төв байгууллагууд / яам, агентлагууд / болон Шинжлэх ухааны бүх салбарын судлаачид, эрдэмтэдийг оролцууллаа. Судалгааны дүнгээр манай аймгийн нийгэм эдийн засгийн өнөөгийн хүрсэн түвшин Улсын болон бүс нутгийн  хөгжлийн түвшинтэй харьцуулж харахад тийм ч сайн үзүүлэлттэй байхгүй байна. Тухайлбал,  макро эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд болох нэг хүнд ногдох ДНБ, хөдөлмөр эрхлэлт, ядуурлын түвшин, үйлдвэрийн салбаруудын бүтэц, санхүүгийн зах зээлийн хөгжил зэрэг үзүүлэлтүүдээр бүс нутгуудын болон улсын дунджаас доогуур байгаа нь анхаарал татаж байна.

Хоёрдугаарт: Аймгийн ИТХ бүрэн эрхийнхээ хүрээнд дээрхи судалгааны ажлын дүнд үндэслэн цаашид Ховд аймгийн нийгэм эдийн засгийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичгийг боловсруулан  хуралдаанаар  хэлэлцэн баталлаа.

Энэ бол Ховд аймгийн эдийн засаг нийгмийг 2015-2025 он хүртэл хөгжүүлэх  стратегийн бичиг баримт юм. Ховд аймгийн хөгжлийн стратеги нь 2 үе шаттай хэрэгжих бөгөөд: нэгдүгээр үе шат 2015- 2020 он, хоёрдугаар үе шат 2020-2025 оныг хамаарч байна. 

Хөгжлийн бодлогын энэ баримт бичгийг боловсруулахын тулд аймгийн 1990-2013 он хүртлэх нийгэм эдийн засаг, байгалийн нөөц, засаглалын суурь судалгааг суурь үзүүлэлт болгон авч Монгол улсын хөгжлийн стратегийн үзэл санаа, бүсчилсэн хөгжлийн бодлого, Төрийн захиргааны төв байгууллагуудын хэтийн төлөвлөгөө,  аймгийн  эдийн засгийн өнөөгийн байдал, цаашдын төлөв, гадаад дотоод эдийн засгийн өнөөгийн байдал цаашдын хандлагыг  харгалзан үзэж боловсруулсан юм.

Энэ ажил нь цаг хугацааны хувьд зайлшгүй хийх тулгамдсан асуудал байсны зэрэгцээ улс орны эдийн засгийн гадаад, дотоод нөхцөл байдлаас шалтгаалан аймаг орон нутгийн хөгжлийн хандлага, бодлогод зарчмын том өөрчлөлт хийх цаг үетэй давхцсан онцлогтой байсан юм. Аймгийн 1990-2014 оны хөгжлийн Стратегийг боловсруулахдаа  аймгийн ИТХ, Засаг дарга, түүний тамгын газар, засаг даргын дэргэдэх агентлагууд, төрийн бус байгууллагууд, улс төрийн намууд, аймгийн нийт сумдын болон иргэдийн саналыг авч олон удаа хэлэлцүүлэг хийж ажиллалаа. Стратеги төлөвлөгөөг боловсруулахад Засгийн газар, яамдууд, агентлагуудын төлөөлөл, ШУ-ны бүх салбаруудын эрдэмтэн судлаачдыг оролцуулсаны зэрэгцээ Ховд аймгаас сонгогдсон болон бусад  УИХ-ын гишүүдийг зөвлөхөөр ажилласан  болно

Ховд аймгийн хөгжлийн Стратеги төлөвлөгөөний үндсэн агуулга, зорилт нь:

Нэгдүгээрт: Олон угсаатан ястан иргэдийнхээ эв нэгдлийг ханган, мэдлэг ур чадвартай хүнийг бүх талаар хөгжүүлэх замаар оюун мэдлэгийг дээдэлсэн, ажилтай, орлоготой бүтээлч иргэдийг бий болгох, хүн амаа өсөн нэмэгдүүлэхэд оршино.

Хоёрдугаарт: Байгаль орчны тэнцвэртэй байдлыг хадгалан, иргэдэд тэгш хүртээмжтэй, нээлттэй төрийн үйлчилгээг үзүүлэх үүрэг бүхий хариуцлагатай засаглалыг хөгжүүлж, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэн, ухаалаг ногоон хот, сум, сууринг  бий болгох замаар иргэдийн амьдралын аюулгүй таатай орчныг бүрдүүлэхэд оршино.

Гуравдугаарт: Уламжлалт мал аж ахуй, газар тариалангийн үйлдвэрлэгчдийг  дэмжин, мэдлэгт суурилсан өндөр технологи бүхий боловсруулах үйлдвэр, эрчимжсэн МАА, газар тариалан, аялал жуулчлалын салбарыг түлхүү хөгжүүлж олон тулгуурт ногоон эдийн засгийг бий болгох, хөгжүүлэх замаар ард иргэдийн сайн сайхан амьдралыг цогцлооход оршино.

Бодлогын баримт бичигт дээрхи зорилтонд хүрэхийн тулд  аймгийн хөгжлийн бодлогод доорхи зарчмын өөрчлөлтүүдийг оруулж байна.

·         Аймгийн зах зээлийн талаархи өнөөгийн бодлогыг эрс өөрчлөх.  Үүнийг  хамгийн хялбараар тайлбарлавал- өнөөдрийн үйлдвэрлэгчдийн зах зээл нь Ховд аймгийн 80  мянган иргэд түүний хувийн болон аж ахуйн хэрэглээ биш бүс нутаг Монгол улсын баруун бүс нутаг, хөрш зэргэлдээ /БНХАУ, ОХУ, БНКазахстан улс/-ын бүс нутгийн мужийн  хамгийн ойр дөт олон жилийн харилцаа холбоо бүхий хил залгаа нутаг дэвсгэрийн хүн ам  /энд нийтдээ 20 орчим сая хүн амьдарч байна/-ын зах зээлээр тэлж өгөх бодлогыг төр засгийн болон орон нутгийн удирдлагын түвшинд бий болгох ажил юм.

·         Хөрш зэргэлдээ аймгууд болон хил залгаа улс орныхоо бүс нутгуудтай эдийн засаг, худалдааны интеграцийг бий болгож хамтдаа хөгжих явдал юм. Үүнийг энгийнээр хамгийн ойлгомжтойгоор тайрбарлавал -  мөнхийн хөрш 2 их гүрний эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд, Монгол улсын баруун бүс нутгаар дамжин өнгөрч байгаа Евро Азийг холбосон зам тээврийн дэд бүтцийг ашиглан Ховд аймагт урьд өмнө огт байгаагүй тээвэр ложистик, агуулах, аялал жуулчлалын цоо шинэ салбарыг хөгжүүлэх, үүнийхээ төлөө хамгийн идэвхитэй, хамгийн сайн оролцогч болохын төлөө ажиллах явдал юм.

·         Ховд аймаг нь улсын төсвийн дэмлэгт  шүтэн амьдрагч биш өөрөө өөрийгөө тэжээдэг эдийн засгийн үр ашигтай, бүс нутгийн шинж чанартай, байгалийн баялагийнхаа нөөц нь тодорхой болсон зарим хэсгийг хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө зөв зохистой ашигладаг нээлттэй, хариуцлагатай эдийн засагтай аймаг болох явдал юм. Үүнийг товчоор хэлбэл- газар нутгийнхаа хөрсөн доор байгаа байгалийн нөөцийнхөө судалгааг зөв зохистой хийж зарим хэсгийг нь хүн ардынхаа ахуй амьдралыг сайжруулахын төлөө, аймаг орныхоо хөгжлийн төлөө ашиглах цаг нь болсон гэсэн үг юм.

·         Дээрхи зорилтуудыг хэрэгжүүлэхийн тулд Ховд аймагт дотоод гадаадын хөрөнгө оруулагчдыг татан эдийн засгийг үр ашигтай олон тулгууртай болгох явдал юм.

Энэхүү Ховд аймгийн хөгжлийн стратеги нь бүхэлдээ аймгийн нйигэм эдийн засгийг олон тулгууртай үр ашигтай, болгох замаар хүний хөгжлийг хангах, хүн амынхаа тоог нэмэгдүүлэн Монгол улсын хөгжлийн баруун үүд болон хөгжих эрхэм зорилгыг агуулсан бодлогын том баримт бичиг юм.

 3. Өнгөрсөн хугацаанд аймгийн ИТХ-аас хийсэн дараагийн том ажил бол

1.Аймгийн ИТХ 2014 оны ээлжит бус хуралдаанаар Хөшөөтийн уурхайн талаар баримтлах бодлогын баримт бичгийг баталж өгсөн ажил юм.

Өөрөөр хэлбэл олон жил улс төржүүлэн хэрэгжүүлэхээсээ илүү хэл ам татлаад байсан Хөшөөтийн уурхайн төслийн ажлыг эхлүүлж чадсанд МУ-д орж ирж буй гадаадын хөрөнгө оруулалт эрчимтэй буурч буй өнөө цаг үед Ховд аймгийн төдийгүй МУ-ын эдийн засаг, нийгэм, экспорт, улсын болон орон нутгийн төсөв бүрдүүлэлт,  хөдөлмөр эрхлэлт зэрэг олон салбарт өнөөдрөөр зогсохгүй алс хэтийн асар их ач холбогдолтой ажил болсон явдал юм.

2.Аймгийн ИТХ ээлжит бус хуралдаанаар Хөрөнгө оруулалтын талаар баримтлах бодлогын баримт бичгийг аймгийн ИТХ-аар баталж өглөө.

Энэ нь асар их хурдацтай явж буй даяарчлал, нөгөө талдаа Монгол улсад итгэх гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл буурсан, дотоодын эдийн засагт хүндрэл үүссэн энэ цаг мөчид хөгжлийн гол түлхүүр болох дотоод гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зоригтойгоор дэмжиж, эдийн засгийг эрүүлжүүлэхийн тулд зайлшгүй бөгөөд хойшлуулшгүй хийх чухал ажил байсан юм.

3.Аймгийн ИТХ-ын байгууллагаас санаачлан Ховд аймагт хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулганыг зохион байгуулан хийлээ.

Монгол улсын түүхэнд анх удаа аймаг өөрөө бие дааж хөрөнгө оруулагчдын Олон улсын чуулганыг зохион байгуулж багагүй хэмжээний гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг оруулж ирэх бодлогын бичиг баримтанд гарын үсэг зурсан билээ. Одоо зөвхөн эдгээр ажилуудыг үргэлжлүүлэн амжилттай хэрэгжүүлэх нь орон нутгийн засаг захиргааны байгууллагын үйл ажиллагаа идэвхи зүтгэлээс шалтгаалах ажил болж байна.

Энэ мэтчилэн бодлогын шинж чанартай цогц ажлуудын хамт аймгийн эдийн засаг нийгмийн салбарын хөгжлийн болон цаг үеийн тулгамдсан асуудлуудыг тухай бүр  шуурхай шийдвэрлэн  хэрэгжилтийг ханган ажиллаж байна.

Аймгийн ИТХ-аас тодорхойлсон бодлогын дээрхи шийдвэрүүдийг аймаг, сумдын Засаг дарга, түүний тамгын газар, агентлаг хэлтэс, тасаг зэрэг төрийн захиргааны бүх шатны байгууллагууд, иргэд, олон нийт, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран шуурхай зохион байгуулах төлөвлөгөө хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх ажил эхлээд байна.

Ховд аймаг маань Монгол улсын хөгжлийн Баруун үүд болж цэцэглэн хөгжинө гэдэгт би итгэлтэй байна.                                   

Ярилцсан А.Бямбасүрэн

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 75
40 / 53%
17 / 23%
11 / 15%
7 / 9%