ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

БНХАУ-ын Цонж Хуй өөртөө засах аймгийн ажлын хэсэг Ховд аймагт албан айлчлал хийлээ.

2026-08-28

БНХАУ-ын Цонж аймгийн Ардын Засгийн газрын Намын хорооны орлогч нарийн бичгийн дарга бөгөөд Гадаад хэргийн албаны захирал Чэн Жүнгээр ахлуулсан ажлын хэсэг хоёр орны хамтын ажиллагааны хүрээнд Ховд аймагт ажиллаж байна.
🔹Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч Л.Энхбаяр, М.Баярт болон албаны төлөөлөл энэ сарын 27-ны өдөр тус ажлын хэсгийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд хоёр орны хамтын ажиллагааны талаар хэд хэдэн асуудлаар санал солилцов.
Цонж аймгийн зүгээс өнгөрсөн хугацаанд хоёр аймгийн хамтын ажиллагаа үр өгөөжтэй байсныг онцлоод цаашид ч энэ харилцааг үргэлжлүүлэн:
✅Хилийн худалдаа хийх,
✅Бараа эргэлтийн хэмжээг нэмэгдүүлэх,
✅Байтаг боомтыг байнгын ажиллагаатай болгох,
✅Боотмын Замын бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад оруулах,
✅БНХАУ-аас цахилгаан хангамжийн асуудлыг шийдвэрлэж,
✅Байтаг боомтын дэд бүтцийг хариуцаж, барилга байгууламжийн бүтээн байгуулалтыг хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийлгүүлэх зэрэг саналуудыг уламжлав.
🔹Байтаг боомтын ажиллах хугацааг энэ онд 6 дугаар сараас 9 дүгээр сарыг дуустал ажиллах болсон. Тэгвэл хугацааг 12 дугаар сарын 31 хүртэл сунгаж ажиллуулах талаар дэмжиж, хамтран ажиллахыг хүслээ.
Талууд тодорхой хугацаанд жил бүр албаны уулзалтуудыг хийж, хамтын ажиллагаагаа төлөвлөж, ажиллахаар тогтлоо. Мөн эрчим хүч, боловсрол, аялал жуулчлал, хөдөө аж ахуйн чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж ажиллана.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 158
61 / 39%
68 / 43%
14 / 9%
15 / 9%