БНСУ-ын Инчон хотноо зохион байгуулагдсан WORLD OF MONSTERZYM 11 – MAXCUT ASIAN CHAMPIONSHIP тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцсон Ховд аймгийн уугуул А.Жавхлан хоёр ангилалд өрсөлдөж, хос АЛТАН медаль хүртэж, нутагтаа ирээд байна.

А.Жавхланг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг даргын орлогч М.Баярт нар хүлээн авч уулзан хүндэтгэл үзүүлж, Ховд аймгийн “Хүндэт тэмдэг” гардуулан өгч баяр хүргэлээ.

Мөн аймаг орон нутаг төдийгүй улс эх орныхоо нэрийг өндөрт өргөж, Азийн аваргаас хос алтан медаль хүртсэн амжилтыг аймгийн ИТХ-аас баталсан “Олимп, Дэлхий, Тив, Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилт гаргасан тамирчин, дасгалжуулагч нарт олгох урамшууллын журам”-ын дагуу шагнаж, урамшуулна.
Азийн аваргын ХОС АЛТАН медальт тамирчин А.Жавхлан танд олон угсаатан Ховдчуудынхаа өмнөөс халуун баяр хүргэж, амжилт хүсье.




