ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Монгол орны баруун бүс нутагт төмөр замын маршрутын боломжит хувилбаруудыг тодорхойлох шинжлэх ухааны хамтарсан экспедицийг зохион байгуулж байна.

2026-08-31

Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал (2024-2050), Орос-Монгол-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд Монгол орны баруун бүс нутагт төмөр замын маршрутын боломжит хувилбаруудыг тодорхойлох шинжлэх ухааны хамтарсан экспедицийг зохион байгуулж байна.
Орос-Монголын хамтарсан экспедицийг Монгол талаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн, ШУА-ийн Их сургууль, Монголын газарзүйн нийгэмлэг, Орос талаас Оросын газарзүйн нийгэмлэг, ОХУ-ын ШУА-ын Сибирийн салбарын Байгаль нуурийн байгалийн нөөц, ашиглалтын судалгааны хүрээлэн, ОХУ-ын Тээврийн их сургууль хамтран хийж байна.
Хамтарсан экспедицийг “Курагино – Кызыл – Цагаан Толгой/Арц суурь боомт – Такешкен/Булган боомт – Үрүмчи” чиглэлийн олон улсын тээврийн коридорын санал болгож буй маршрутын дагуу Монгол Улсын нутаг дэвсгэрт “Арцсуурь боомт – Сонгино сум - Улаангом – Ховд – Булган сум - Булган боомт” чиглэлд зохион байгуулж байна.
Экспедицийн бүрэлдэхүүнд Монгол талаас 8, Орос талаас 12 эрдэмтэн, судлаачид оролцож байна. Экспедицийг Монгол талаас ШУА-ийн Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Нийгэм, эдийн засгийн газарзүйн салбарын дарга, доктор, дэд профессор М.Алтанбагана, Орос талаас Оросын Газарзүйн нийгэмлэгийн Чувашскийн салбарын доктор Алексеев Дмитрий Владимирович ахлан өнөөдөр (2026.08.31) Ховд аймагт ажиллаж, аймгийн удирдлагуудтай уулзан шинжлэх ухааны хамтарсан экспедицийн хийж хэрэгжүүлэх ажлуудыг танилцуулж, харилцан мэдээлэл солилцлоо.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 158
61 / 39%
68 / 43%
14 / 9%
15 / 9%