Ховд аймгийн ерөнхий боловсролын 25 сургууль, сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 35 цэцэрлэг, хувийн өмчийн 5 цэцэрлэг, Насан туршийн суралцахуйн төв, МУИС-ийн Баруун бүсийн сургууль, Хөгжил Политехник Коллеж гэсэн байгууллагууд 2026-2027 оны хичээлийн жилийн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаа явуулахаар өнөөдөр (2026.09.01) хичээлийн жилийн нээлтийн арга хэмжээгээ зохион байгууллаа.
Аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр МУИС-ийн Баруун бүсийн сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож, тус сургуулийн эрдэмтэн багш нар, оюутан, суралцагчдад мэндчилгээ дэвшүүлж, амжилт хүслээ.
Энэ хичээлийн жилд тус сургуульд 353 оюутан бакалаврын түвшинд элсэж, 88 багш, 59 ажилтантайгаар хичээлийн шинэ жилээ эхлүүлж байна.
Тус сургуульд 2025 онд улсын төсвийн 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Оюутны дотуур байрны засвар, 12 тэрбум төгрөгөөр Багш, оюутны байрны барилга угсралтын ажил хийгдсэн бол 2026 онд орон нутгийн 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар дулааны шугамын урсгал засварын ажлыг шийдвэрлэн хэрэгжүүлж байна.
Энэ оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын төрийн өмчийн 35 цэцэрлэг, хувийн өмчийн 5 цэцэрлэгт нийт 7357 суралцагч суралцах урьдчилсан тоо мэдээ байна.











