ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Дэзэрэт олон улсын байгууллагатай хамтран ажилладаг

2026-08-24

Дэзэрэт Олон улсын энэрлийн байгууллагаас:
✅Аймгийн БОЭТ-д өвчтөн тээвэрлэх 24 ширхэг тэргэнцэр, аяга таваг ариутгагч 1 ширхгийг,
✅Аймгийн ЕБ-ын 7 дугаар сургуулийн дотуур байранд хөнжил, гудас, цагаан хэрэглэл тус бүр 100 ширхэг,
✅Улаан загалмай, Жаргалант сумын Магсаржав баг, аймгийн Боловсролын газарт усны шүүлтүүр, тэргэнцэр, аяга таваг ариутгагч, хүүхдийн хичээлийн хэрэгсэл бүхий цүнх зэргийг хүлээлгэн өглөө.
Тус арга хэмжээнд аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга Л.Жамъяндорж, БОЭТ-ийн захирал Т.Баяртогтох болон аймгийн Боловсролын газар, Улаан загалмайн хороо, ерөнхий боловсролын 7 дугаар сургууль, Дэзэрэт ОУБ-ын төлөөлөл оролцлоо.
Эрүүл мэнд, боловсрол, яаралтай тусламж, цэвэр ус, хараа зүй зэрэг таван үндсэн чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаагаа хэрэгжүүлдэг Дэзэрэт ОУЭБ-ын хамт олонд талархал илэрхийлье.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 152
59 / 39%
67 / 44%
14 / 9%
12 / 8%