ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

MRI аппарат ашиглалтад орлоо.

2026-08-25

Ховд аймгийн ИТХ-аас 2 тэрбум, ЭМЯ-ны төсвөөс 2 тэрбум нийт 4 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй, хиймэл оюун ухаанд суурилсан 1,5 тесла, хамгийн сүүлийн үеийн технологитой, гельгүй СОРОНЗОН РЕЗОНАНСТ ТОМОГРАФИЙН (MRI) аппаратыг CIT LLC компани суурилуулж, хүлээлгэн өглөө.
MRI аппаратыг албан ёсоор ашиглалтад хүлээн авах нээлтийн ажиллагаанд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй аймаг орон нутгийн удирдлагууд оролцлоо.
Энэ үеэр эрүүл мэндийн салбарт үр бүтээлтэй ажиллаж байгаа нэр бүхий иргэдийг салбар яамны болон аймаг орон нутгийн шагналуудаар шагнаж, гардуулан өглөө.
MRI аппарат ашиглалтад орсноор баруун бүсийн иргэд шинжилгээ хийлгэхийн тулд нийслэл болон бусад төв рүү зорчих шаардлага багасаж, цаг хугацаа, замын зардал болон эдийн засгийн ачааллыг бууруулах, оношилгоо, эмчилгээний хугацааг богиносгох боломж бүрдэх юм.
Мөн MRI аппаратыг ажиллуулах техникчийг сургасан, харин эмчийг Улаанбаатар хотод мэргэшүүлэн сургаж байгаа бөгөөд 10 дугаар сард төгсөж ирэх юм. Одоогоор улсын төв 2 дугаар эмнэлгийн эмч, мэргэжилтнүүд шинжилгээний хариуг уншиж, зөвлөн ажиллаж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 158
61 / 39%
68 / 43%
14 / 9%
15 / 9%