Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Ховд аймгийн Ховд сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн их баяр наадам өргөн дэлгэр болж байна.
Ховд сум байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн их баяр наадмын нээлтэд Улсын их хурлын дарга С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр тэргүүтэй албаны хүмүүс оролцож, мэндчилгээ дэвшүүлэн, баяр хүргэлээ.

Энэ үеэр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Ховд сумыг төрийн дээд Алтангадас одонгоор шагнасныг УИХ-ын дарга С.Бямбацогт гардуулав.

Мөн Ховд сумын ЕБС-ийн ахмад багш А.Ховдабайд Монгол улсын Гавьяат багш цолыг хүндэтгэлтэйгээр гардуулан, баяр хүргэв.

Түүхт 80 жилийн ойн баяраа ёслол төгөлдөр тэмдэглэж байгаа Ховд сумын уугуул, суугуул иргэддээ баяр наадмын мэндийг өргөн дэвшүүлье.






















