ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн баяр наадмын нээлт ёслол төгөлдөр эхэллээ

2026-08-01

🇲🇳Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, аймгийн баяр наадам өргөн дэлгэр ёслол төгөлдөр болж байна.
🇲🇳Баяр наадамд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлж, аймгийн Засаг дарга М.Амарсанаа баяр наадмыг нээж үг хэллээ.
🇲🇳Мөн УИХ-ын дарга Б.Пүрэвдорж, аймаг орон нутгийн удирдлагууд, улсын дархан аварга А.Сүхбат, улсын арслан Б.Бат-Өлзий тэргүүтэй улсын цолтнууд, Монгол улсын алдартан гавьяатууд, аймгийн ИТХ-ын төдөөлөгчид, сум, байгууллагын дарга нар, ард иргэд наадамчин олон өргөн дэлгэр сайхан наадаж байна.
🇲🇳Ховд аймгийн баяр наадмын нээлт Монгол омогшил, өв соёл, олон угсаатны ондоошлыг илтгэсэн урлагийн тоглолтыг иргэдэд хүргэсэн, онцлог сайхан боллоо.
Баяр наадам бөхийн барилдаанаар үргэлжилж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 150
57 / 38%
67 / 45%
14 / 9%
12 / 8%