ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДАМД АМЖИЛТТАЙ БАРИЛДСАН УЛСЫН ЦОЛТОЙ НУТГИЙН БӨХЧҮҮДЭЭ ХҮНДЭТГЭН УГТАЖ АВЛАА

2026-07-30

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ой, Ардын хувьсгалын 105 жилийн ойн Үндэсний их баяр наадамд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, улсын заан Баярхүүгийн Бат-Өлзий ес даван үзүүрлэж, Монгол Улсын арслан цол,
Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, аймгийн арслан Жаргалсайханы Жавхлан тав даван Монгол Улсын начин цол,
Ховд аймгийн Буянт сумын харьяат, улсын начин Батдоржийн Сосорбарам тав даван улсын начин цолоо баталж, “Өсөх идэр” начин чимгээр шагнагдсан юм.
Өнөөдөр (2026.07.30) үндэсний их баяр наадамд улсын цол, чимэг нэмсэн бөхчүүд болон "Ховд бөхийн дэвжээ"-ний бөхчүүдийг аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа тэргүүтэй аймаг, сум, орон нутгийн удирдлагууд, аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, төрийн байгууллагуудын төлөөлөл, ахмад, дунд, залуу үеийн бөхчүүд, Зэвсэгт хүчний 123-р ангийн үлээвэр найрал хөгжимчид, иргэд, олон нийт хүндэтгэлтэйгээр угтан авч, баяр хүргэн хүндэтгэл үзүүллээ.
Олон угсаатны өлгий Ховд аймгийн нийт иргэдийнхээ өмнөөс Монгол Улсын арслан Баярхүүгийн Бат-Өлзий, Монгол Улсын начин Жаргалсайханы Жавхлан, “Өсөх идэр” чимэгт улсын начин Батдоржийн Сосорбарам болон Ховд бөхийн дэвжээний нийт бөхчүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз хийморь дүүрэн байж, үндэсний бөхийн ариун дэвжээндээ олон сайхан амжилт гаргахыг хүсэн ерөөе.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 150
57 / 38%
67 / 45%
14 / 9%
12 / 8%