Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Аравдугаар хуралдаан танхим болон цахим хосолсон хэлбэрээр болж байна.
Хуралдаанд ирвэл зохих 41 төлөөлөгчөөс танхимд 15 төлөөлөгч, цахимаар 7 төлөөлөгч нийт 22 төлөөлөгч 53,6 хувин ирцтэйгээр хуралдаж байна.
Аравдугаар хуралдаанаар:

Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын хэмжээ тогтоох тухай

Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хувь хэмжээ тогтоох тухай

Аймаг, сум дахь төрийн захиргааны байгууллага, Засаг даргаас зөвшөөрөл олгоход хураах улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээ тогтоох тухай

Ховд аймгийн Усны сан бүхий газрын хамгаалалтын бүс тогтоох тухай

Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах, устгах, булшлах журам батлах тухай

“Монгол гэр бүл” төсөл арга хэмжээ батлах тухай

Төсвийн ангилал өөрчлөх тухай

Жаргалант сумын гудамж, зам талбай, үл хөдлөх эд хөрөнгийн хаягжуулалт шинэчлэн батлах тухай

Мал аж ахуй эрхлэхийг хориглох бүсийн хил хязгаарыг тогтоох, хориглосон бүсэд нэвтэрсэн малыг түр хадгалах, түүнтэй холбогдон гарсан зардлыг нөхөн төлүүлэх журам батлах тухай

Орон нутгийн чанартай авто зам, замын байгууламж сэтлэх ажлын зөвшөөрөл олгох, сэргээн засварлах, гүйцэтгэх журам батлах тухай

Аймгийн газар зохион байгуулалтын 2026 оны төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэсэн 11 асуудлыг хэлэлцэн баталлаа.
Мөн энэ үеэр "Өндөр Алтайн үүд" угтах хаалганы талаар уран барималч Л.Ганхуяг танилцууллаа.






































