ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

"ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ӨДӨР”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2026-05-29

Өнөөдөр (2026.05.29) аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Хөгжил политехник коллеж, Рашаант өрхийн эрүүл мэндийн төвтэй хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай.
🔷“Төлөөлөгчдийн өдөр”-ийг аймгийн ИТХ-ын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаагаараа онцлог юм. Төлөөлөгчид тухайн байгууллагуудын орчин нөхцөл, үйл ажиллагаатай танилцаж, мэдээллийг нь сонсов.
Хөгжил политехник коллеж нь 135 багш, ажиллагсадтай, бүс нутгийн зах зээлийн эрэлт, салбарын хэрэгцээнд чиглэгдэн 1229 суралцагчтай, 33 хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Цаашид⤵️
✅Дотуур байрны их засвар,
✅Авто засварын анги нээх,
✅Урлагийн заалны сандал зэрэг хэд хэдэн хөрөнгө оруулалтыг дэмжиж, шийдвэрлэж өгөхийг төлөөлөгчдөд уламжиллаа.
Рашаант өрхийн эрүүл мэндийн төв нь 13 хүний бүрэлдэхүүнтэй, 1119 өрхийн 6698 хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна. Тус эмнэлгийн өргөтгөлийн барилга /251м.кв/ 2017 онд ашиглалтад орсон хэдий ч өсөн нэмэгдэх хүн амд үйлчлэх өрөө тасалгааны хүрэлцээ муу байгааг онцлов. Мөн ⤵️
✅Барилгын өргөтгөл, их засвар
✅Хашаа шинэчлэх,
✅Тоног төхөөрөмж, ширээ сандал зэргийг шийдвэрлэж өгөхийг төлөөлөгчдөд уламжиллаа.
Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тухайн байгууллагуудаас гарсан саналуудыг аймаг орон нутгийн бодлогын түвшинд шат дараатайгаар дэмжиж хамтран ажиллахаа илэрхийллээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 150
57 / 38%
67 / 45%
14 / 9%
12 / 8%