Ахлах ангийн сурагч, оюутан залууст сонгуулийн боловсрол олгох зорилготой “Хариуцлагатай сонгогч” сургалт өнөөдөр (2026.05.30) боллоо.
Сургалтыг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгууль товлон зарласан 16 аймагт “Хариуцлагатай сонгогч” сургалтын сургагч багш, номын сантай хамтран зохион байгуулж байна.
Тус арга хэмжээг аймгийн ИТХ-ын Нарийн бичгийн дарга бөгөөд аймгийн Сонгуулийн хорооны дарга Л.Жамъяндорж нээж үг хэлсэн бол ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчид, Хөгжил политехник коллежийн оюутнууд хамрагдлаа.
Монгол Улсын Үндсэн хуульд заасан сонгох, сонгогдох эрхээ хэрэгжүүлэх нь иргэдийн хувьд төрийн бодлого, шийдвэр гаргах явцад шууд болон төлөөллөөрөө дамжуулан оролцох боломж болдог.
Иргэд, сонгогчдын хувьд сонгуулийн үйл явцад үнэн зөв мэдээлэлтэйгээр оролцох нь чухал бөгөөд сонгууль зохион байгуулах үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулдаг, түүнд хэрхэн хариуцлагатай оролцох мэдлэгийг залуу сонгогчдод олгодгоороо “Хариуцлагатай сонгогч” сургалт ач холбогдолтой юм.












