ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Казах түмний "НАУРЫЗ"-ын баярын хурал, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгууллаа.

2026-03-20

Арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр, аймгийн Засаг дарга М.Амарсанаа болон аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, аймаг, сумын удирдлагууд оролцож "Хаврын баяр-Нарны баяр"-аа тэмдэглэж буй Казах иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүллээ.
Энэ үеэр улс, орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим иргэдэд төрийн дээд шагнал гардуулж баяр хүргэв.
Мөн төрийн захиргаа, боловсрол, эрүүл мэнд, ХАА, бизнесийн гээд салбар салбарт амжилт гарган ажиллаж буй иргэдээс “ЕСӨН АЛДАРТАН”-г тодруулж алдаршууллаа. Түүнчлэн эрхэлсэн ажилдаа онцлох амжилт гарган ажиллаж байгаа нэр бүхий иргэдийг салбарын болон аймаг, орон нутгийн шагналаар шагнаж урамшууллаа.
Ховд аймгийн 90 гаруй мянган иргэдийн 10-аад хувийг Казах иргэд эзэлдэг. Тодруулбал, Буянт, Мянгад, Ховд, Булган, Үенч, Эрдэнэбүрэн гэсэн зургаан суманд Казах иргэд аж төрж байна.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 143
54 / 38%
63 / 44%
14 / 10%
12 / 8%