ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

ШАТАР СОНИРХОГЧДЫН АЙМГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО

2025-12-22

Монгол Улсын үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан "Шатар сонирхогчдын аймгийн аварга" шалгаруулах тэмцээн (2025.12.20) боллоо. Тэмцээнд сумдаас шалгарсан 20 орчим тамирчин
оролцлоо.
Энэхүү тэмцээний ⤵️
🔹Эрэгтэй ангилалд:
Тэргүүн байр: К.Өлзийсайхан
Дэд байр: Б.Даваадорж
Гутгаар байр: П.Эрдэнэбаатар
🔹Эмэгтэй ангилалд:
1-р байр: Э.Болор-Эрдэнэ
2-р байр: Ч.Мягмарсүрэн
3-р байр: Х.Аянаш нар шалгарлаа.
✅Эрэгтэй эхний 2, эмэгтэй эхний 1 хүн шатар сонирхогчдын Улсын аваргын шигшээ тэмцээнд Ховд аймгаа төлөөлөн оролцох эрхээ авлаа.
♟️Шатар сонирхогчдын ур чадварыг сорих, сум бүрд шатрын спортыг жигд хөгжүүлэхэд анхаарах, Шатар сонирхогчдын улсын аваргад Ховд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг шалгаруулах зорилгоор явагдсан тус тэмцээнийг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Ховд аймгийн шатрын холбоотой хамтран зохион явуулсан юм.
📊Тус тэмцээнд шатрын цолгүй, 25-аас дээш насны тамирчид оролцдогоороо онцлогтой.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 97
46 / 47%
29 / 30%
11 / 11%
11 / 11%