Өнөөдөр (2025.11.25) аймгийн ИТХ-ын Ажлын албанаас Нийгмийн салбарын зарим байгууллагуудтай хамтран “Төлөөлөгчдийн өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний хүрээнд орон нутгийнхаа үйлдвэр, аж ахуйн нэгж, албан байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцаж, тэдэнд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар хамтын оролцоотой хэлэлцдэг уламжлалтай.

“Төлөөлөгчдийн өдөр” үйл ажиллагааг аймгийн ИТХ-ын VIII дугаар хуралдаан болох гэж байгаатай уялдуулан, аймгийн ИТХ-ын 2025 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Төлөөлөгчдийн өдөр арга хэмжээний хөтөлбөрийн дагуу аймгийн:


Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв

Насан туршийн суралцахуйн төв

Хөгжимт драмын театр гэсэн байгууллагууд дээр ажиллаж, тайлан мэдээлэл, тулгамдсан асуудал, санал хүсэлтийг нь сонслоо.

Дээрх байгууллагуудын тухайд хүний нөөц, техник тоног төхөөрөмж, сургууль, цэцэрлэгийн гадна орчны хүртээмжийг сайжруулах зэрэг төсөв санхүүгийн тулгамдсан асуудлууд байна.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид тухайн байгууллагуудаас гарсан саналуудыг аймаг орон нутгийн бодлогын түвшинд дэмжиж хамтран ажиллахаар боллоо.
























