Он цагийн урсгалд балартаж гээгдэхийн аргагүй түүхэн үйл явдал энэ өдөр тохиож байсан юм. Түүх сөхвөл Улсын анхдугаар их хурал 1924 оны есдүгээр сарын 08-нд нийслэл хүрээнд болж халхын дөрвөн аймаг, Дөрвөдийн хоёр аймаг, Алтай ба Хөвсгөлийн Урианхай хошууд, Дарьганга, Ховдын тариачин хошуу ба ардын цэргийн ангиудаас нийт 90 хүн их хуралд сонгогдсоноос 77 төлөөлөгч оролцжээ.
Их Хурлаар олон чухал асуудал хэлэлцэж шийдвэрлэсний дотор анхдугаар Үндсэн хуулийг 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр санал нэгтэй баталжээ.
Туурга тусгаар Монгол Улсыг дэлхий дахинд тунхаглан зарлаж, анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 101 жилийн ойн баярын мэндийг та бүхэндээ дэвшүүлье!
Хүндэтгэсэн:
Ховд аймгийн ИТХ-ын дарга З.Эрхбаяр
