ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

ХОВД АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь иргэдийн нийтлэг эрх ашиг, хүсэл зориг, оролцоог хангасан, хүн төвтэй, төр, хувийн хэвшлийн түншлэл, бүс нутгийн хөгжлийг дэмжсэн, байнгын тасралтгүй үйл ажиллагаа, оновчтой бүтэц бүхий төлөөллийн байгууллага байна.

Аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний зөвлөлийн бүрэлдэхүүн, аймгийн Улаан загалмай хорооны удирдлага, Ховд аймаг дахь Хүний эрхийн Үндэсний комиссын төлөөлөгч нар Эрдэнэбүрэн суманд ажиллалаа.

2025-11-03

Иргэдэд мэдээлэл хүргэх, санал хүсэлтийг нь сонсох зорилгоор сумдад ажиллах удирдамжийн дагуу Эрдэнэбүрэн сумын иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт хийлээ.
Уулзалтаар:
Аймгийн Иргэний зөвлөлийн танилцуулга
Төр, улаан загалмай хамтын ажиллагааны тухай
Ховд аймгийн Хүний эрхийн нөхцөл байдал зэрэг сэдвүүдээр мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулж, санал хүсэлтийг нь сонсов.
Энэ үеэр улаан загалмайн хорооны гишүүнээр элсэж, нийгэмд чиглэсэн сайн үйлсэд нэгдэх хүсэлтэй иргэд ч олон байлаа.
Эрдэнэбүрэн сумын тухайд ард иргэдийн амар тайван байдлын төлөө ажилладаг хэсгийн байцаагч, цагдаа нарт сумынхаа төсвөөс албанд ашиглах авто машиныг шийдвэрлэж өгчээ.

www.khural.mn-д ямар чиглэлийн мэдээ оруулах хэрэгтэй гэж үзэж байна вэ?

санал өгсөн: 95
46 / 48%
27 / 28%
11 / 12%
11 / 12%